ММСГН гагнуурын олон улсын 2 дахь инженертэй болов





Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн С.Батсайхан ХБНГУ-д Халлегийн Гагнуурын сургалт судалгааны төвд гагнуурын олон улсын инженерийн шалгалтаа 2022 онд амжилттай өгч дуусгасан юм.
2023 оны 3-р сарын 31-нд олон улсын гагнуурын инженерийн дипломыг ММСГН-ийн удирдах зөвлөл дээр гардууллаа.
Ийнхүү олон улсын гагнуурын инженер гэдэг энэ нэр хүндтэй дипломыг эзэмшигч Монгол дахь 2 дахь хүн нь С.Батсайхан болж байна. Тус нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Зулбаяр Японд гагнуурын олон улсын инженер хамгаалсан анхны монгол хүн болж байсан.
ХБНГУ, Монголын хувийн хэвшлийн хамтарсан төр хувийн хувийн хэвшлийн ,,Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл’’-ийн хүрээнд Гагнуурын 6 стандарт орчуулж үндэсний стандартаар батлуулах, гагнуурын лаборатортой болох, гагнуурын сургагч багш нар бэлдэх зэрэг олон чухал ажлууд хийгдсэн. Энэ төслийн бас нэг гол ажил нь олон улсын гагнуурын 2 инженертэй болох асуудал эхнээсээ биеллээ олж эхэллээ. Энэ төсөлд ХБНГУ-ын ГОУХАН, Хасу-Мегаватт ХХК гол үүрэг гүйцэтгэж хөрөнгө оруулалт татаж ажилласан билээ.

 


Харилцагч байгууллагууд