Азийн гагнуурын холбоо хурал зөвлөгөөн





АЗИЙН ГАГНУУРЫН ХОЛБОО

Азийн гагнуурын холбоо (АГХ)- г  Ази тивийн орнуудын гагнуурын нийгэмлэг, институт, холбоонууд нэгдэн байгуулсан. Анх Японы Гагнуурын инженерийн нийгэмлэг болон Сингапурын Гагнуурын нийгэмлэг хамтран санаачилж Азийн гагнуурын холбоог 2004 онд байгуулжээ. АГХ нь Азийн орнуудын эдийн засгийн болон технологийн хөгжил, дэвшлийн хүрээнд Ази тивийн гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний хамтын ажиллагааны ололт амжилтад түшиглэн шинжлэх ухааны  мэдээлэл, мэдлэгийг харилцан солилцох замаар гагнуурын ажлын технологийг сайжруулж улмаар энэ чиглэлээр харилцан бие биендээ туслан дэмжиж байх зорилглтой байгуулагдсан ашгийн бус байгууллага юм.Азийн гагнуурын холбоо нь өнөөдрийн байдлаар Япон, Сингапур, Энэтхэг, БНХАУ, Малайз, Индонез, БНСУ, Филиппин, Тайланд, Вьетнам, Иран, Мянмар, Монгол зэрэг нийт 13 орны гишүүнчлэлтэй байна.  

Азийн гагнуурын холбоо нь дараахь үндсэн зорилтыг хэрэгжүүлж ажиллаж байна.  Үүнд:

  1. Гагнуурын ажлын ур чадвар, мэргэшлийг тодорхой стандарттай болгох
  2. Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний шинжлэх ухаан, техникийн мэдээллийн харилцан солилцоог өргөжүүлэх, гагнуурчдад гагнуурын ажлын талаарх мэдлэг, гагнуур хийх ур чадварыг эзэмшүүлэхэд туслах
  3. Азийн гагнуурын холбооны гишүүдийг гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний нийтлэг стандарттай болгох, холбооны албан ёсны  бүтцийг хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх
  4. Гагнуурын болон гагнууртай холбоотой мэргэжлийн ажилтнуудын сургалт, дадлагжилт, мэргэшил олголт, аттестатчлалын талаар нийтлэг зөвлөмж гаргаж байх
  5. Гагнуурчны мэргэшил, үр бүтээмжийг дээшлүүлэх
  6. Гагнуурчны ур чадвар, мэргэшлийг дээшлүүлэх зорилгоор мэдээллийн технологт үндэслэсэн бүтэц, удирдлагыг хөгжүүлэх
  7. Гагнуурчны дадлагжилтын стандартчлалын асуудал болон гагнуурын олон улсын үйл ажиллагааны талаар нийтлэг, нэгдмэл байдлаар ажиллах
  8. Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээтэй холбоотой олон улсын стандарт гаргах үйл ажиллагаанд Азийн гагнуурын холбооны оруулах хувь нэмрийг өсгөх
  9. Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгэаэний өртөг нь үр бүтээл ихтэй, ашигтай байх чиглэлийг дэмжих
  10. Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээ явуулах эрэлт, хэрэгцээ, сонголтыг Ази тивд нэмэгдүүлэх
  11. Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний эдийн засгийн өсөлт, технологийг өндөр хурдацтай болгох
  12. Хөгжиж буй орнуудыг хоорондоо ижил төстэй, орчин үеийн стандарттай болгон төгөлдөржүүлэх
  13. Ерөнхий мөрийн хөтөлбөрт түшиглэн сайн сайхан Ази тивийг бүтээн байгуулах

Азийн гагнуурын холбооны урилгаар ММСГН-ийн гүйцэтгэх захирал Г.Дорж, зохицуулагч Ц.Ганбүргэд нар 2008 оны 11-р сарын 16-18-ны өдрүүдэд Японы Киото зохион байгуулагдсан олон улсын гагнуурын үйлдвэрлэлийн 8-р хурал болон Азийн гагнуурын холбооны 11-р хурлын үйл ажиллагаанд оролцсон. Энэ хурлаар ММСГН нь Азийн гагнуурын холбоонд гишүүнээр элссэн билээ. 

ММСГН Азийн гагнуурын холбооны гишүүн болсноор Азийн орнуудын гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний ололт, амжилт, шинэ техник, технологитой танилцах, АГХ-оос зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцох өргөн боломжтой болсон.

Азийн гагнуурын холбооны ээлжит хурлууд:

Сингапур. 2009 он. Удирдах зөвлөлийн 12-р хурал, ажлын хэсгийн 4-р хурал 

Япон.Токио. 2010. Удирдах зөвлөлийн 13-р хурал, Ажлын хэсгийн 5-р хурал 

Малайз. Кучин Саравака. 2010. Ажлын хэсгийн 6-р хурал

Энэтхэг. Шинэ Дели. Удирдах зөвлөлийн 14-р хурал, ажлын хэсгийн 7-р хурал 

БНХАУ. Шанхай. 2011.Удирдах зөвлөлийн 15-р хурал, ажлын хэсгийн 8-р хурал 

Индонези. 2011. Удирдах зөвлөлийн 16-р хурал, ажлын хэсгийн 9-р хурал 

Япон. Осака .2012. Удирдах зөвлөлийн 17-р хурал, ажлын хэсгийн 10-р хурал

Тайланд. 2012. Удирдах зөвлөлийн 18-р хурал, ажлын хэсгийн 11-р хурал 

Сингапур. 2013. Удирдах зөвлөлийн 19-р хурал, ажлын хэсгийн 12-р хурал тус тус хуралдаж байсан бол 2020,2021 онуудад цахим хурлууд явагдаж, харин 

Япон.Токио. 2022.7-р сар. Удирдах зөвлөлийн 36-р хурал 

Индонези.Бали.2022.11-р сар.Удирдах зөвлөлийн 37-р хурал болсон.

Эдгээр хурлуудаар Азийн мэргэшсэн гагнуурчны эрх олгох ерөнхий тогтолцоо буй болгох, энэ ажлын хүрээнд Хайлуулж гагнах гагнуураар гагнуурчдыг шалгаж эрх олгох үед Азийн гагнуурын холбооны баримтлах зарчим, АГХ-ы сургалт, боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх этгээдэд зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага, Шалгалт явуулах эрх бүхий этгээдэд тавигдах шаардлага, шалгалт явуулах эрх бүхий этгээдэд тавигдах аудитын шаардлага зэрэг   үндсэн дүрэм, баримт бичгүүд мөн тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой заавар, журам ,АГХ, Олон улсын гагнуурын институтын хамтын ажиллагаа, гагнуурын стандартчиллын асуудал, ажиллах хүчний оновчтой тогтолцоо, олон улсын гагнуурын үзэсгэлэн, яармаг,  гагнуурчдын олон улсын  уралдаан тэмцээн зэрэг асуудлуудыг авч хэлэлцэж шийдвэрлэж байсан.


Харилцагч байгууллагууд