Олон улсын хамтын ажиллагаа





  • ММСГН- ийн төлөөлөгч нар 2009 оны 3 сард Германы гагнуурын нийгэмлэг, Дуйсбургийн Гагнуурын сургалт судалгааны олон улсын төв болон Ханноверийн Гагнуурын сургалт судалгааны төвд зочилж, тэдгээрийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.

 

  • Дуйсбургийн Гагнуурын сургалт судалгааны олон улсын төвийн гадаад харилцаа хариуцсан захирал Арнс 2009 онд манай нийгэмлэгийн урилгаар Улаанбаатар хотод ирж МИС, ДЦС-4, ЭХСҮЦ, Хасумегаватт ХХК-ийн гагнуурын сургалт судалгаа, лабораторын үйл ажиллагаатай танилцаж, нийгэмлэгийн төлөөлөгч нартай уулзан Германы гагнуурын нийгэмлэг, Гагнуурын сургалт, судалгаа, шалгалтын төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн.

 

  • Германын Дуйсбургийн  Гагнуурын сургалт судалгааны олон улсын төв Монголын ММСГН хамтран  Монгол улсад  Гагнуурын сургалт, судалгааны олон улсын жишигт нийцсэн төв байгуулах судалгаа, төслийг 2009, 2010 онд хийж, хэрэгжүүлсэн. Энэ ажлын хүрээнд Хасумегаватт ХХК Герман Монголын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг 2012 он байгуулсан. 

 

  • 2012 оны 10 сарын 24-27-нд  Азийн гагнуурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Анг Чий  Пенг ММСГН-ийн урилгаар манай улсад айлчилсан.

ММСГН - ийн хийж гүйцэтгэж буй үйл ажиллагаа, монголын гагнуурын хөгжлийн төлөв, чиглэл, түүний дотор гагнуурчид болон гагнуурын ИТА-ны аттестатчилал, боловсруулж мөрдөж буй стандарт,норм дүрэм, бусад ажлын талаар танилцуулсан.

  • Герман Монголын гагнуурын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Хасумегаватт ХХК-ий үйлдвэрийн бааз, гагнуурын шалгалтын ажил үйлчилгээ эрхэлдэг  Лайникс  компаний ажил байдалтай танилцуулсан.

Анг ЧийПенг  Азийн гагнуурын холбоо, Сингапурын Гагнуурын нийгэмлэгийн талаар болон АГН-ийн MOS тогтолцооны талаар мэдээлэл танилцуулга хийсэн. АГХ-ны ээлжит хурлыг монголд зохион байгуулах тухай болон гагнуурчдын бүртгэлийг төгөлдөржүүлэх Сингапур тогтолцоог монголд нэвтрүүлэх асуудлаар хэлэлцсэн.

 

  • Японы Гагнуурын техникийн нийгэмлэгийн төлөөлөгч, Хэлтсийн эрхлэгч Шойчи Номура /мөн Сасакова энх тайвны сангийн зохицуулагч/-г 2013 оны 3 сард Улаанбаатар хотод хүлээн авч, ММСГН-ийн  хийж гүйцэтгэж буй үйл ажиллагаа, монголын гагнуурын хөгжлийн төлөв, чиглэл, түүний дотор гагнуурчид болон гагнуурын ИТА-ны аттестатчилал, боловсруулж мөрдөж буй стандарт,норм дүрэм, бусад ажлын талаар танилцуулсан.

Мөн зочдод Герман Монголын гагнуурын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Хасумегаватт ХХК-ий үйлдвэрийн бааз, МИС, ЭХСҮЦ-ын ажил байдалтай танилцуулсан. Шойчи Номуратай монголын гагнуурын ИТА-нуудыг Жайкагийн шугамаар сургах асуудлаар санал дэвшүүлж ярилцсан.


Харилцагч байгууллагууд