Монгол Ур Чадвар 2018 тэмцээний удирдамж





МСҮТөвүүдийн захиралуудад

 

 

     Улаанбаатар хот                                                                                                                                                                                    2018-01-02

 

     МСҮТөвүүдэд суралцагч болон МСҮТ төгсөөд үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа гагнуурчдын дунд явагдах шилдэг оролцогчийг  сонгон шалгаруулах зорилготой “МОНГОЛ УР ЧАДВАР-2018” гагнуурын  1-р шатны тэмцээн 2018 оны 01 дүгээр сарын 25-27-ний өдрүүдэд Улаанбаатар хотод Хасу-мегаватт ХХК-ний Герман Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр явагдана. Гагнуурын мэргэжлийн ур чадварын тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатнаас шалгарсан оролцогчид 2019 оны 5-р сард болох хоёрдугаар шатны тэмцээнд хоорондоо өрсөлдөж шилдэг нь тодорно.

     Техникийн зөвлөгөөн тэмцээний өмнөх өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ны 10 цагт Герман Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр болно. Тэмцээнийг шүүх хараат бус мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулна. Тэмцээний техникийн даалгавар болон үнэлгээний системээр мэдлэг, мэдээлэл өгөх тул бүх МСҮТөвүүд, сургуулиудын төлөөлөл / гагнуурын багш болон оролцогчид / заавал хамрагдах шаардлагатайг анхааруулъя. Тэмцээний удирдамж, даалгавар болон үнэлгээтэй сайтар танилцана уу. Урьдчилан тодруулах зүйл байвал 99170944 утсаар болон  sodnom_batsaikhan@yahoo.com  хаягаар email -р харьцана уу. Нэг сургуулиас 2 хүртэл тооны суралцагч оролцохыг зөвшөөрнө.Тэмцээнд оролцогч 2019 оны 8 сарын байдлаар 22 нас хүрээгүй байна. Оролцогчид  иргэний үнэмлэх, 3*4 хэмжээтэй цээж зурагтай бүртгүүлнэ.Хөдөө орон нутгийн гагнуурчид цахим хэлбэрээр бүртгүүлж болно.   welding@mmsws.mn Утас 96961096,  Сургууль тус бүрийн эхний оролцогчийн бүртгэлийн хураамж 180000 төгрөг, хоёр дахь оролцогчийн бүртгэлийн хураамж 360000 төгрөг байна.

 

                                 

 

“МОНГОЛ УР ЧАДВАР-2018” гагнуурын  1-р шатны тэмцээний

Ерөнхий зохион байгуулагч байгууллага:

                                       Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Зохион байгуулагч ивээн тэтгээч байгууллага:

                                                        Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг

                                                              Хасу-мегаватт ХХК

Удирдамжийг дараах линкээр орж үзнэ үү.

http://mmsws.mn/public/f/Gagnuuriin_I_shatnii_temtseen.pdf


Харилцагч байгууллагууд