Шинэ техник технологи





2011 оны сүүлээр ДЦС-4 ТӨХК-нд үйлдвэрлэлд нэвтэрсэн орчин үеийн техник, технологи ньГерман улсын “SPECTRO Analytical Instruments GmbH”фермийн “Spectrotest” нэртэй хар болон өнгөт металлын химийн найрлагыг мянганы нарийвчлалтай тодорхойлох төхөөрөмж юм . Багажны ажиллагаа нь программчлагдсан орчин үеийн шинэ технологи. Металл инжилгээний үр дүнг богино хугацаанд боловсруулан бичлэгээр баримтжуулан харуулдаг суурин болон зөөврийн байдлаар ашиглах боломжтой байдгаараа давуу талтай.

Металл судлал, дулаан боловсруулалт: Металлографик шинжилгээ /макро, микро бүтэц тодорхойлох/, механик туршилт, хатуулаг, үлдэгдэл хэв гажилт, зууванжилтын хэмжилт, гагнуурын оёдол болон металлд дулаан боловсруулалт хийх, металлын нөөцийг тодорхойлох, мэргэжлийн дүгнэлт гаргах, халах гадаргуун судалгаа хийх, зөвлөмж зааварчлага өгөх, металл шинжилгээ туршилтын үр дүнг баримтжуулах, тоноглол эд ангийн металлын хүлээн авах шалгалт хийх.

Үл эвдэх сорилт: Үл эвдэх сорилтын аргуудаар /хэт богино авианы арга, соронзон нунтагт бөөмийн арга, шингэн нэвчүүлэх арга, металлын химийн найрлагын шинжилгээ/ гагнуурын оёдлын чанар шалгах, ханын зузааны хэмжилт хийх, металл эд ангийн гадаргуун гэм согог /цууралт/ хайх, гангийн марк тодорхойлох. Үл эвдэх аргуудын шалгалтын үр дүнд үндэслэн металлд болон гагнуурын холболтонд үнэлэлт дүгнэлт өгөх, найдваржилтыг тодорхойлох, шалгалт сорилтын үр дүнг баримтжуулах, үл эвдэх сорилтын аргын шалгалтын багаж төхөөрөмжүүдийг тохируулах баталгаажуулах, шалгалтын шинэ техник технологийг судалж үйлдвэрлэлд нэвтрүүлэх.


Харилцагч байгууллагууд