ММСГНийгэмлэгээс 2022 оны 12-р сарын 19.20,21-ний өдрүүдэд инженер техникийн ажилтнуудад зориулсан материал судлал, гагнуурын стандартууд, гагнуурын технологи, горим ажиллагааны чиглэлээр онол, дадлага хосолсон сургалт зохион байгуулав.
Сургалтанд 3 компаний 23 инженер техникийн ажилтнууд хамрагдлаа.
Энэ удаагийн сургалтын онцлог нь анх удаа материал судлалын чиглэлээр 8 цагийн хичээлийг
ШУТИС-ын доктор, дэд профессор Ц.Мөнхтуяа заасан.
Гагнуурын чиглэлийн онолын сургалтаас гадна цахилгаан, хагас автомат, аргон гагнууруудаар дадлага хийгдлээ.
Сургалтанд ИТА нар идэвхтэй оролцож мэдлэг чадвараа дээшлүүлж, сертификатаа гардан авав.