Гагнуурын стандартуудын сургалт явагдлаа
ММСГН-ээс MCS International ХХКомпанийн хүсэлтээр 2023 оны 1-р сарын 01-нд тус компаний залуу инженер техникийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа.
Confort plasa-д болсон уг сургалтаар Гагнуурын чанарын бүлэг стандарт, гагнах арга ажиллагааны жишмэл тэмдэглэгээ, дотоод, гадаад үзлэг, үл эвдэх сорил зэрэг нийт 6 стандартыг танилцуулан тайлбарлаж сонирхсон асуултуудад хариулах маягаар явагдав.
Сургалтаар зөвлөх инженер Дорж, аудитор Б.Сэлэнгэ,О.Мөнхтөгс /Lynux ХХК/, Н.Ганхуяг / ММСГН/ нар танилцуулга хийж тус компанийн 15 ажилтан хамрагдлаа.