Гагнуурын инженерийн сургалт явагдлаа
MineSpec ХХК, ММСГН хамтран инженер техникийн ажилтны ахисан түвшний сургалт зохион байгуулав.
Тус компанийн байранд болсон дээрх сургалтад Батсэнжид ХХК, Таван хан энержи ХХК, B&U mine ХХК, Sandvik Mongolia ХХК, Recon ndt ХХК, MCS property ХХК, Хан алтай ХХК зэрэг 7 компанийн 8 оролцогч 2025 оны 4-р сарын 28-аас 5-р сарын 2-ныг дуустал нийт 5 хоног 40 цагийн хичээлд хамрагдлаа.
Сургалтын хичээлийг гагнуурын эксперт Ц.Хашмөрөн, гагнуурын багш Н.Ганхуяг нар удирдаж явуулав.
Сургалтанд хамрагдсан хүмүүст батламж гардууллаа.