ГАГНУУРЫН БАГШ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА





                                  ГАГНУУРЫН БАГШ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Боловсролын ерөнхий газар, Монголын Материал Судлал гагнуурын Нийгэмлэг НҮТББ,  “ World Skills Mongolia ” НҮТББ, Герман Монгол мэргэжлийн боловсролын сургууль хамтран зохион байгуулж буй  мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын гагнуурын багш нарын “ Сургалт-Хэлэлцүүлэг-Уралдаан ” арга хэмжээ  ГММБС дээр 2025 оны 5-р сарын 13-нд эхэллээ.

Гагнуурын мэргэжлээр сургалт явуулдаг 36 сургалтын байгууллагын 42 багш сургалт, хөтөлбөрийн хэлэлцүүлэг, ур чадварын уралдаанд хосолсон хэлбэрээр анх удаа оролцож байна.

Нийгэмлэгээс явуулсан гагнуурын 1 өдрийн танхимын сургалтанд ММСГН-ийн үйл ажиллагааны танилцуулгыг гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн хийж, гагнуурын ОУ-ын ISO, EN, DIN  AWS стандартын тухай Ц.Хашмөрөн /гагнуурын ОУ-ын эксперт ОТ ХХК/,   гагнуурын оёдолд гадна үзлэгийн сорил хийх /MNS ISO 17637, MNS ISO 9606-1, MNS ISO 5817/ болон сургалт дадлагын сэдвээр мэргэшсэн инженер О.Мөнхтөгс /Лайнюкс ХХК захирал/,Азийн гагнуурын холбооны гагнуурчны баталгаажуулалтын схем  Б.Сэлэнгэ /гагнуурын аудитор Хасу-Даян ХХК/ нарын хичээл орлоо.


Харилцагч байгууллагууд