АЗИЙН ГАГНУУРЫН ХОЛБООНЫ 45-Р ХУРАЛ БОЛЛОО





АЗИЙН ГАГНУУРЫН ХОЛБООНЫ 45-Р ХУРАЛ БОЛЛОО

АГХ-ы ээлжит 45-р хурал 2026 оны 9-р сарын 16-19-ны өдрүүдэд Токио хотод болж өнгөрлөө.

Хуралд Япон, Сингапур, БНХАУ, Малайз, Индонез, Мьянмар, Тайланд, Филиппин, Монгол зэрэг 9 орныг төлөөлсөн 49 төлөөлөгч  оролцжээ.

Хурлаар АГХ-ы бичиг баримтууд сайжруулах, гагнуурын шалгагч, ахлагчийн сургалтын материал боловсруулах шинэ хороо байгуулах, ажилтны шалгалт баталгаажуулалтын ISO 17024 стандартыг гишүүн орнууд хэрэгжүүлж буй талаар судалгаа гаргах зэрэг асуудлууд  хэлэлцсэн байна

Мөн АГХ-ы олон улсын гагнуурын үзэсгэлэн гаргах, АГХ гишүүн орнуудаа хамруулсан гагнуурчдын ур чадварын олон улсын  тэмцээн зохион байгуулдаг болох зэрэг асуудлуудыг хөнджээ. 

Хуралд ММСГН-ийг төлөөлж аудитор Б.Сэлэнгэ, баталгаажуулагч О.Мөнхтөгс, инженер Ж.Чингис нар оролцлоо.


Харилцагч байгууллагууд