ЯПОНЫ ГАГНУУРЫН ИНЖЕНЕРИЙН НИЙГЭМЛЭГТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
БНХАУ-ын Nanning хотод 2025 оны 10-р сарын 26-ны өдөр ММСГН, Японы гагнуурын инженерийн нийгэмлэгтэй хамтын Монгол улсад гагнуурын зохицуулагчдыг гэрчилгээжүүлэх JWES батламжийн тогтолцоог хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ.
JWES систем нь Японы гагнуурын инженерийн нийгэмлэгийн боловсруулсан хамгийн сүүлийн хувилбараар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй WES 8103 “ Гагнуурын зохицуулагчийг гэрчилгээжүүлэх стандарт’’-д тусгагдсан гэрчилгээжүүлэх тогтолцоо юм.
Уг гэрээний дагуу 2026 оны 11-р сард Монголын гагнуурын инженерүүдийн мэдлэг, мэргэжил дээшлүүлэх 20 хүртэлх хүний 7 хоногийн сургалтыг Улаанбаатар хотод явуулна.
Сургалтыг Японы гагнуурын инженерийн нийгэмлэгээс мэргэжилтнүүд ирж англи хэл дээр хичээл орж заасан сэдвүүдээрээ бичгэн болон аман шалгалт авах юм.
Сургалтын материалыг урьдчилан монгол хэл дээр орчуулах ажлыг ММСГН гүйцэтгэнэ.
Шалгалтанд тэнцсэн инженерүүдэд Японы гагнуурын инженерийн нийгэмлэгийн сертификат олгоно.
Хамтын ажиллагааны гэрээнд Японы гагнуурын инженерийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Seiichi Daimaru, ММСГН-ийн гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн нар гарын үсэг зурав.

