МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
ММСГН Монголын шилдэг гагнуурчдыг дотоодын болон гадаадын уралдаан тэмцээнд зохион байгуулалтай оролцуулдаг уламжлалтай билээ.
БНХАУ-ын Гу-Ан хотод 2024 оны 10-р сарын 25-30-нд болсон гагнуурын ур чадварын олон улсын ARC CUP-2024 тэмцээнд манай залуу гагнуурчид амжилттай оролцлоо.
Уг тэмцээнд Энэтхэг,ОХУ,ХБНГУ,Иран,Сингапур,Синегал,Вьетнам,Монгол улсын гагнуурчид хоорондоо өрсөлдсөн байна.
Монголын баг цахилгаан гагнуурын төрөлд 2 хүн, хагас автомат төрөлд 1 хүн, хийцийн төрөлд 1 хүн өрсөлдөж 3 алт, 1 мөнгөн медаль аван багаараа цомын эзэд болж сайхан амжилт гаргалаа.
Тэмцээнд гагнуурчдыг бэлдэх, шалгаруулах, зохион байгуулахад идэвхтэй хамтран ажилласан ГММБС-ийн хамт олонд баяр хүргэж гүн талархал илэрхийлье.