,,Монгол ур чадвар-2023’’ гагнуурын 3-р шатны тэмцээн боллоо
Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг ТББ, БШУЯам, Мэргэжлийн боловсрол сургалт түншлэл ТББ хамтран ,,Монгол ур чадвар-2023’’ гагнуурын мэргэжлийн ур чадварын 3-р шатны шалгаруулалт тэмцээнийг 2023 оны 12-р сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Техник технологийн политехник коллеж дээр амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд өмнөх 2-р шатны шалгаруулалтаас тодорсон Г.Отгонцэцэг /Герман Монголын мэргэжил сургалтын төв/, Б.Чухал /Өмнөговь политехник коллеж/ нар өрсөлдөв.
Оролцогчид MNS ISO 9606-1 стандартын дагуу Модуль 1 буюу 10мм,12мм, 16 мм бүхий ган хавтан, ган хоолой 128*8.6 мм-ийн сорьцуудыг гагнуурын 4 аргаар гагнах, Модуль 2 буюу даралтат сав хийц гагнаж оролцов.Шүүгчид гадна үзлэг, дотоод үзлэг/ радиографи/, эвдэх сорил, усан шахалт зэрэг аргуудаар үнэлгээ хийлээ.
Шүүгчдийн үнэлгээгээр Б.Чухал 53.5 оноо /66.9%/, Г.Отгонцэцэг 44.5оноо /55.6%/ тус тус авчээ.
Тэмцээний дүнгээр Б.Чухал 2024 оны 9-р сард Францын Леон хотод болох Дэлхийн ур чадварын 47-р тэмцээнд Монгол улсаа төлөөлж оролцох эрхээ авлаа.