Эрчим хүчний зөвлөл байгуулагдав





Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд Эрчим хүчний зөвлөл байгуулах хурал Корпорэйт төвд 2023 оны 9-р сарын 13-ны өдөр боллоо. Хуралд төрийн болон хувийн хэвшлийн компани, төрийн бус байгууллагуудыг төлөөлсөн 45 хүн оролцов. Хурлыг МҮХАҮТанхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нээж үг хэлж танхимын үйл ажиллагааны талаар ярилаа. МҮХАҮТ нь 5800 гишүүнчлэлтэй бөгөөд дэргэд нь 23 зөвлөл ажилладаг ажээ. Мөн танхимын бодлого стратегийн газрын мэргэжилтэн Б.Баяртуяа танхимын дэргэдэх зөвлөлүүдийн үйл ажиллагааны  талаар товч мэдээлэл өгөв.Энэ хуралд ММСГН-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн оролцон  үг хэлж саналаа хэллээ.Хуралд оролцогчид эрчим хүчний зөвлөл байгуулах саналыг  дэмжсэнээр Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин зөвлөлийн даргад Клин энержи ази ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганхуягийн нэрийг дэвшүүлж оролцогчдын 100 хувийн саналаар батлагдав.

Д.Ганхуяг нь эдийн засгийн ухааны доктор, япон, англи хэлтэй 2005 оноос эрчим хүчний салбарт тасралтгүй 18 жил ажиллаж байгаа болно.

Цаашид зөвлөл үйл ажиллагааны төлөвлөгөө гарган идэвхтэй ажиллахаар шийдвэрлэв.


Харилцагч байгууллагууд