Багш С.Баяраагийн нэрэмжит гагнуурын мэргэжлийн тэмцээн боллоо





Багш С.Баяраагийн нэрэмжит гагнуурын мэргэжлийн тэмцээн боллоо

Техник Технологийн Политехник Коллежийн ахмад багш С.Баяраагийн нэрэмжит гагнуурын

мэргэжлийн ур чадварын нээлттэй тэмцээнийг тус сургуулийн захиргаа 2024 оны 5-р сарын 15-17-

ны өдрүүдэд гагнуураар суралцагсдын дунд зохион байгуулж явууллаа .

ММСГНийгэмлэг тэмцээнийг явуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлж , хараат бус шүүгчдийн 

бүрэлдэхүүн ажиллуулж хамтран ажиллав .

Тэмцээний үеэр мэргэжлийн боловсролын багш нартай чөлөөт ярилцлага явуулж салбарын 

тулгамдаж буй асуудал, гагнуурчин бэлтгэх х төлбөрийн шинэчлэл , гагнуурын стандартын талаар

хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт ММСГН -ийн гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн , нийгэмлэгийн ажилтан

С.Батсайхан /тэмцээний шүүгч / нар оролцож санал бодлоо хуваалцлаа.

Гагнуурын тэмцээний 1-р модулийн дагуу явагдсан тус тэмцээнд хот, хөдөөгийн нийт 14 

сургуулийн 18 суралцагч оролцов.

Тэмцээний дүнгээр Тэргүүн байранд Өмнөговь ПК -ийн суралцагч Г.Номин 9.6 оноогоор, Дэд

байранд Өмнөговь ПК-ийн суралцагч Г.Сүхбаатар , Герман-Монголын МСҮТ -ийн суралцагч

М.Сүхбат нар 7.7 оноогоор тус тус шалгарлаа.


Харилцагч байгууллагууд