“ Монгол ур чадвар-2025 ’’ гагнуурын мэргэжлийн ур чадварын 2-р шатлалын уралдаан боллоо





“ Монгол ур чадвар-2025 ’’ гагнуурын мэргэжлийн ур чадварын  2-р шатлалын уралдаан боллоо

    Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг НҮТББ “ Монгол ур чадвар-2025 ’’ гагнуурын мэргэжлийн ур чадварын уралдааны 2-р шатлалын шалгаруулалтыг 2025 оны 12-р сарын 04-06-ны өдрүүдэд ГММБС дээр зохион  байгуулж явуулав. 

Нээлтийн ажиллагаанд Боловсролын ерөнхий газрын Мэргэжлийн боловсрол, сургалт хариуцсан арга зүйч мэргэжилтэн Л.Сарангэрэл, Мэргэжлийн боловсрол, сургалтын орчин хариуцсан мэргэжилтэн Алтанчимэг, WorldSkills Mongolia НҮТББ-ын УЗ-ийн гишүүн Э.Батбаяр нар оролцлоо .     

Сурагчид, төгсөгчид 17-20 настай /дундаж нас 17.6/ байв. Үүнээс эмэгтэй оролцогч нэг байлаа

Оролцогчид Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Ховд, Дорнод, Төв, Увс, Дархан-Уул, Архангай, Булган, Орхон-Уул, Сэлэнгэ зэрэг   12 аймаг болон Улаанбаатар хотын улсын болон хувийн хэвшлийн сургуулиудын суралцагч болон төгсөгчид  байна.

Шалгаруулалтыг оролцогчдод  урьдчилан  тараасан удирдамжийн дагуу явуулж  MNS ISO 9606-1:2021, MNS ISO 5817:2020, MNS ISO 9017:2021, ISO 6947:2019  стандартуудын дагуу үнэлгээ хийж дүгнэлээ. Шалгаруулалтанд 1-р шатлалаас шалгарсан 22 сургуулийн 22 оролцогч гагнуурын 3 төрлөөр /цахилгаан (111), хагас автомат хатуу утсаар (135),  аргон нуман гагнуур (141)/ өрсөлдлөө.

Оролцогч бүр 3 сорьц гагнасан. Үүнд: ган хоолой D60*4 mm, хавтан 10 mm, тулгасан холболт хавтан 12 mm булан холболтыг  гагнуураар хийж гүйцэтгэв.

Өрсөлдөгчдийн нийт  66 ш сорьцыг гадна үзлэг, дотоод үзлэг /рентгэн шалгалт/, эвдэх сорилоор шалгаж үнэлэв. Шүүгчдийн үнэлгээгээр:

М.Сүхбат /ГММБС/ авбал зохих 25.8 онооноос 21.1  оноо /83.8%/  авч 1-р байр,  

Э.Мягмардорж /ТТПК/ 18.8 оноо /72.9%/  2-р байр,

Г.Номин /Өмнөговь ПК/ 12.8   оноо/49.6%/ авч 3-р байр эзэлж дараагийн 3-р шатны уралдаанд орох эрх авлаа.

 


Харилцагч байгууллагууд