Дэлхийн ур чадварын тэмцээн /WorldSkills/ болж өнгөрлөө





                      Дэлхийн ур чадварын тэмцээн /WorldSkills/ болж өнгөрлөө

Дэлхийн ур чадварын 48 дахь  удаагийн тэмцээн 2026 оны 9-р сарын 22-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод боллоо.

Хоёр жил тутам болдог уг тэмцээнд энэ жил 68 орны 1400 оролцогч 64 мэргэжлээр өрсөлджээ.

Монгол улс Дэлхийн ур чадварын тэмцээнд 6 дахь удаагаа оролцож  “Монгол ур чадвар” тэмцээнээс 12 мэргэжлээр шалгарсан  12 оролцогч өрсөлдсөн юм. 

Гагнуурын төрөлд 37 орны оролцогч өрсөлдсөнөөс БНХАУ-ын оролцогч 735 оноогоор алтан медаль, БНСУ, Тайландын оролцогчид 728 оноогоор мөнгөн медаль, Япон, АНУ-ын оролцогчид 723 оноогоор хүрэл медалийн болзол хангажээ. Мөн 14 орны оролцогч 700-722 оноогоор шилдгээр шалгарч Medal for Excellence хүртжээ.

Гагнуурын төрлөөр  Г.Номин /Өмнөговь ПК/  688 оноогоор 24-р байранд орж  Монгол улсын багийн хамгийн өндөр гүйцэтгэлтэй /Best of Nation Award/ оролцогчоор тодорсон байна. 

Гагнуурын экспертээр М.Батбаяр /ММСГН/ ажиллаж үүргээ амжилттай биелүүллээ. 

    


Харилцагч байгууллагууд