ММСГН 2023 оны тайлан





                                                                                       ММСГНийгэмлэгийн 2023 оны үйл ажиллагааны тайлан

 

ММСГНийгэмлэгээс тайлангийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын талаар:

А. Зохион байгуулалт, сурталчилгааны чиглэлээр

1. Нийгэмлэгийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл дээр Удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг авч тусган боловсруулж, УЗ-ийн даргаар батлуулан хэрэгжилтийг хангаж ажиллалаа.  Нийт  23  заалт бүхий төлөвлөгөөний хэрэгжилт 3 ажил огт хэрэгжээгүй,2 ажил хагас биелэлттэй ерөнхий гүйцэтгэл 82.6 %  байна.

2. Нийгэмлэгийн үйл ажиллагааны тайланг  ,,Төрийн бус байгууллагын тухай хууль’’-ийн дагуу Улсын Бүртгэлийн Газарт дараа оны 2-р сарын 15-ны дотор  албан ёсоор гарган өгч ажилласан ба татвар, нийгмийн даатгалын төлбөр, тооцоо, тайланг хуулийн хугацаанд хийж, тайлагнаж ирлээ.  

3. Нийгэмлэгийн үндсэн зорилт, үйл ажиллагаа, тайлан  болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар гишүүн байгуулагууд, ААНБ, хувь хүмүүст танилцуулах, сурталчлах, гагнуурын мэргэжлийг олон нийтэд түгээх зэрэг ажлууд байнга явууллаа.

4. Мэргэжлийн туслалцаа авах, хамтран ажиллах, ажил төрлийн холбоо тогтоох,  сургалтанд хамрагдах, зөвөлгөө авах чиглэлээр нийгэмлэгт хандсан   ААНБ, хувь хүмүүст туслалцаа үзүүлж ажиллалаа.

5. Монголын анхны гагнуурын мэргэжлийн ,,Гагнуур’’ сэтгүүлийн 4 дахь дугаарыг дангаар гаргаж гишүүн байгууллагууд, ААНБ, хувь хүмүүст 500 ш тараан ажиллаж байна. Сэтгүүлийн энэ дугаарт  мэргэжлийн гагнуурчдын ур чадварын аваргын  тэмцээний 2 удаагийн аварга, MCS property ХХК-ийн гагнуурчин Х.Бямбажавын  ярилцлага, Юнитра ХХК ийн гагнуурын мэргэжилтэн багш Д.Алтантулгын талаарх нийтлэл,нийгэмлэгийн үйл ажиллагааны товч мэдээлэл, ARC CUP-2023 олон улсын тэмцээн, Монгол ур чадвар-2023 тэмцээний эцсийн дүн зэрэг материалуудыг гаргасан.

6.Нийгэмлэгийн www.mmsws.mn веб сайтад нийгэмлэгийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг тогтмол тавьж ажиллаж байна.

7. МҮХАҮТанхимын дэргэд Эрчим хүчний зөвлөл байгуулах хурал /2023.9.13/,Үндэсний итгэмжлэлийн төвөөс зохион байгуулсан Дэлхийн итгэмжлэлийн өдөрт зориулсан семинар/2023.6.09/, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, ГОУХАН хамтран зохион байгуулсан мэргэжлийн холбоодын дунд туршлага солилцох уулзалт /2023.6.13/,Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл төслийн хаалтын хурал /2023.3.03/,  ,,Монгол ур чадвар-2023’’-ын зохион байгуулах ажлын хэсгийн хурлууд  зэрэг арга хэмжээнүүдэд гүйцэтгэх захирал нийгэмлэгээ төлөөлөн оролцож үг хэлж санал бодлоо илэрхийлж ажиллалаа.   

8. ШУТИС Механик тээврийн сургууль дээр металл судлал, гагнуурын инженерийн анги нээх ажлыг 

ММСГН-ийн зүгээс бүхий л талаар дэмжиж, МТС, ТЭЦ-3,4 ТӨХК, Хасу Мегаватт ХХК дээр болсон уулзалтуудад идэвхтэй оролцож ажиллалаа. 

9. ММСГН-ийн үйл ажиллагааг харуулсан 32 фото зураг бүхий 2 самбар хийж нийгэмлэгийн дэргэд байрлуулав.

Б. Атесстатчлал, сургалт, стандартын чиглэлээр 

1.Тохирлын үнэлгээ-Ажилтны баталгаажуулалтын байгууллагад тавих ерөнхий шаардлага стандарт буюу аливаа баталгаажуулалт хийдэг байгууллагад тавигдах шаардлагуудыг тусгасан Монгол улсын үндэсний стандарт  MNS ISO/IES 17024-ыг ханган биелүүлэх чиглэлээр ажиллалаа. Стандартын шаардлагуудыг хангах  75 хуудас бүхий  ,,Чанарын гарын авлага’’  боловсруулж Үндэсний итгэмжлэлийн төвийн ажлын хэсгээр  2 удаа шалгуулж тавьсан шаардлагуудыг биелүүлж ажилласнаар Үндэсний итгэмжлэлийн Төвийн даргын 2023.07.03-ны өдрийн А/111 тоот тушаалаар  ,,Гагнуурчны шалгалт баталгаажуулалт хийх’’ итгэмжлэл авсан анхны байгууллага боллоо.Итгэмжлэлийн хүрээнд ММСГН-ийн дэргэдэх Шалгалт баталгаажуулалтын төв нь эрчим хүч,уул уурхай,нисэх,төмөр зам,нефть,хий, барилга, ПК, МСҮТ болон бусад салбарт цахилгаан гагнуур /111/, хагас автомат /135,136/, аргон гагнуур /141/, хийн гагнуур /311/, плазман гагнуур зэргээр гагнуурчдыг шалгаж баталгаажуулах эрхтэй болж байгаа юм. 

2.Эрдэс баялаг эрчим хүчний  сайдын  2010 оны 01-р сарын 25-ны өдрийн 21 тоот тушаалаар батлагдсан ,,Гагнуурчид, гагнуурын инженер техникийн ажилтныг мэргэшүүлэх зэрэг олгох дүрэм’’-ийн дагуу Оюутолгой ХХК,MCS property LLC, Эм Пи Ай Консалтантс ХХК, Хасу Мегаватт ХХК, MCSi LLC,GCR LLC,ГММСҮТ  зэрэг 15 компани, ААНБ болон хувь хүн зэрэг нийт 492 мэргэжлийн гагнуурчдаас гагнуурын атестатчлалын шалгалт авч атесстат гэрчилгээ олголоо. Үүнээс 280 ГММСҮТ

2.ЗЭТ ЭМ И ХХК,Эм Пи Ай ХХК, Хасу Мегаватт ХХК, Лайнюкс ХХК, MCS Internationl ХХК байгууллагуудын  22 ИТА нарт  ,,Гагнуурын мастер сургалт’’ зохион байгууллаа.

3. ARC CUP-2023 олон улсын тэмцээнд оролцогчдын дунд 3 хоногийн гагнуурын дадлага сургалтыг 11-р сард зохион байгуулсан. 

4. МУЧ-2023 тэмцээний үеэр коллеж, МСҮТ-ийн багш нарт цахилгаан /111/, хагас автомат /135/ гагнуурын талаар/Н.Ганхуяг ММСГН/, ДУЧТэмцээний талаар /С.Батсайхан ММСГН/,  Гагнуурын инженер бэлтгэх хөтөлбөр /О.Галаа ШУТИС/,  гагнуурын /111,135,141/ аппаратын тохиргоо  /Ц.Хашмөрөн Оюутолгой/ сэдвүүдээр   2 өдрийн хичээл сургалт нийгэмлэгээс зохион байгуулав.    

5.Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын чанарын баталгаажуулалт/БШУЯ,БМИҮТ,CPSC/ 5 хоногийн сургалтанд 6-р сард С.Батсайхан оролцож чанарын баталгаажилтын сертификат, Ажил мэргэжлийн стандарт, хүний хөгжлийн хүрээлэн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн санамж бичгийн хүрээнд магадлан итгэмжлэлийн шинжээч бэлтгэх 2 хоногийн сургалтанд Н.Ганхуяг,С.Батсайхан нар 5-р сард оролцож шинжээчийн сертификат гардан авлаа

В. Мэргэжлийн ур чадварын уралдаан тэмцээний чиглэлээр  

1.  Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Мэргэжлийн боловсрол, сургалт-түншлэл ТББ-тай хамтран  ,,Монгол ур чадвар-2023’’ тэмцээнийг МСҮТ, коллежуудад гагнуураар суралцагсдын дунд  3 үе шаттай зохион байгуулав. Тэмцээний 1-р шатыг 2023 оны 5-р сарын 28-31-ний өдрүүдэд ГММСҮТөв дээр гагнуурын 3 төрлөөр явуулж Хэнтий, Өмнөговь, Төв, Дархан-Уул, Ховд, Дорнод, Булган аймаг, Улаанбаатар хотын нийт 17 сургуулийн 23 оролцогч ур чадвараа сорилоо. Тэмцээнд шүүгчдийн багийн үнэлгээгээр М.Сүхбат /ГММСҮТ/ 1-р байр, Г.Отгонцэцэг /ГММСҮТ/ 2-р байр, Г.Сүхбаатар /Өмнөговь ПК/  3-р байр, Э.Мандах /ТТПК/ 4-р байр, Б.Чухал /Өмнөговь ПК/ 5-р байр эзэлж 2-р шатанд өрсөлдөх эрх авсан.  

,,Монгол ур чадвар-2023’’-ын 2-р шатны тэмцээнийг 10-р сарын 01-03-ны өдрүүдэд ГММСҮТ дээр гагнуурын 4 төрлөөр явуулж 5 оролцогчоос Б.Чухал /Өмнөговь ПК/ 1-р байр, Г.Отгонцэцэг /ГММСҮТ/ 2-р байр эзэлж 

3-р шатанд өрсөлдөх эрхээ авсан.

Эцсийн 3-р шатны шалгаруулалтыг 2023 оны 12-р сарын 13-15-ны өдрүүдэд Техник технологийн политехник коллеж дээр Модуль-1, Модуль-2 /даралтат сав/-ийг гагнуурын 4 төрлөөр гагнаж явуулав.

Тэмцээний дүнгээр Б.Чухал/Өмнөговь ПК/ түрүүлж 2024 оны 9-р сард  Францын Лион хотод болох Дэлхийн ур чадварын тэмцээн /WORLD SKILLS/-д эх орноо төлөөлж оролцох эрх авлаа. 

2. БНХАУ-ын Өвөр Монголын Хөх хотод 2023 оны 11-р сарын 19-24-ний өдрүүдэд болсон  ARC CUP-2023 гагнуурчдын олон улсын тэмцээнд Монголын гагнуурын багийг оролцуулах ажлыг ММСГН зохион байгууллаа.Мэргэжлийн гагнуурчдын 2022 оны улсын аваргын тэмцээний шилдгүүд болох 16 гагнуурчнаас бүрдсэн Монголын баг  цахилгаан, аргон, хагас автомат, хий, хийц бэлэн бүтээгдэхүүн гэсэн гагнуурын 5 төрлөөр  амжилттай оролцлоо. Тэмцээнд 25 хүртэлх насны ангилалд Ж.Жанлав-Ойдов /Оюутолгой ХХК/ хагас автомат, хийц-бэлэн бүтээгдэхүүн гэсэн 2 төрөлд алтан медаль, Т.Оюун-Эрдэнэ /М-Си-Эс Проперти ХХК/ аргон гагнуурын төрөлд алт, М.Сүхбат /ГММСҮТ/ цахилгаан гагнуурын төрөлд алт,

35 хүртэлх насны ангилалд С.Баасанхүү / Хасу Мегаватт ХХК/ аргон гагнуурын төрөлд алт,  Х.Бямбажав / М-Си-Эс Проперти ХХК /цахилгаан гагнуурын төрөлд мөнгө, Э.Батсүх /ДЦС-4 ТӨХК/ цахилгаан гагнуурын төрөлд хүрэл, Б.Занданбат /Оюутолгой ХХК/ хагас автомат гагнуурын төрөлд хүрэл медаль тус тус хүртсэнээр багийн дүнгээр 5 алт, 1 мөнгө,  2 хүрэл медальтайгаар гадаадын компаниуд дундаа тэргүүн байр эзэлж алтан цом хүртлээ.  

3. БШУЯамны захиалгын дагуу  хүсэлт ирүүлсэн 2 хүнээс гагнуурын эксперт багш шалгаруулах мэргэжлийн шалгалтыг   онол болон дадлагаар авч дүнг илгээсэн. 

  

Г. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр

1.БНХАУ-ын Шиамэн хотод 2023 оны 5-р сарын 11-16-ны өдрүүдэд болсон Азийн гагнуурын холбооны удирдах зөвлөлийн 38-р хуралд ММСГН-ийн ажилтан С.Батсайхан, Хасу даян ХХК чанарын менежер Б.Сэлэнгэ нар оролцов.

2.Филиппиний Манила хотод 2023 оны 10-р сарын 19-21-ний өдрүүдэд болсон Азийн гагнуурын холбооны  удирдах зөвлөлийн 39-р хуралд ММСГН-ийн УЗ-ийн гишүүн Ч.Анхаа аудитор, Б.Сэлэнгэ нар оролцлоо.

 

 

                           Тайлан бичсэн : Н.Мягмарсүрэн

                                            2024 оны хоёрдугаар  сарын 01

 

 

 

 

   

   


Харилцагч байгууллагууд