Найман мэргэжлээр явагдах МУЧ-2023 тэмцээний нэгдсэн нээлт Багшийн хөгжлийн ордонд болж Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож үг хэлэв.
ММСГНийгэмлэг гагнуурын мэргэжлээр МСҮТ, коллежид суралцагсдын дунд зохион байгуулдаг ,,Монгол ур чадвар- 2023’’ эхний шатны тэмцээнийг 2023 оны 5-р сарын 28-31-ны хооронд ГММСҮТөв дээр зохион байгууллаа.
Ур чадварын тэмцээн БШУЯам, Мэргэжлийн боловсрол, сургалт- түншлэл ТББ-уудын захиалга, гэрээний дагуу Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны 5-р сарын 02-ний өдрийн А/198 тоот тушаалаар батлагдсан ,,Монгол ур чадвар тэмцээн зохион байгуулах журам’’, 2023 оны 5-р сарын 08-ны өдөр БШУЯамны төрийн нарийн бичгийн даргын баталсан ,,МУЧ-2023. Гагнуурын мэргэжлийн ур чадварын тэмцээний удирдамж, даалгавар’’-ын дагуу явагдсан.
Мэргэжлийн ур чадварын тэмцээнийг
Цахилгаан гар нуман гагнуур (111/SMAW)
Хагас автомат гагнуур (135/GMAW)
Идэвхгүй хийн хамгаалалттай аргон нуман гагнуур (141/GTAW)
оролцсон 10,12-мм-ийн ган хавтан, 60*4 мм-ийн ган хоолойгоор MNS ISO 9606-1:2021 стандартын дагуу бэлтгэгдсэн сорьцуудыг гагнаж өрсөлдсөн.
Ур чадварын тэмцээнд Хэнтий, Өмнөговь,Төв, Дархан-Уул, Өмнөговь,Ховд, Дорнод. Булган аймаг, Улаанбаатар хотын 17 сургуулийн 23 сурагч ур чадвараа сорилоо.
Оролцогчид 16-20 насны суралцагсад, төгсөгчид байсан ба 2 нь эмэгтэй байв.
Сорьцуудыг гадна үзлэг, эвдэх шалгалт, үл эвдэх буюу рентгэн радиографийн аргуудаар шалгаж дүгнэн үнэлгээ хийлээ. Тэмцээний дүн гарахад
1-р байр М.Сүхбат /ГММСҮТ/ 13.6 оноо - / Даалгаврын гүйцэтгэл 53.7%/
2- р байр Г.Отгонцэцэг /ГММСҮТ/ 11.6 оноо - /45.8%/
3-р байр Г.Сүхбаатар /Өмнөговь ПК/ 6.8 оноо - /26.9%/
4-р байр Э.Мандах /ТТПК/ 4.4 оноо - /17.4%/
5-р байр Б.Чухал /Өмнөговь ПК/ 4.2 оноо - /16.6%/ авч дараагийн шатны шалгаруулалтанд орох батламж гардлаа.
Тэмцээний дүн дэлгэрэнгүй
Тэмцээний үеэр сургуулиудын гагнуурын багш нарт
1. Гагнуурын аппаратын тохиргоо онцлог (111/SMAW, 135/GMAW, 141/GTAW). Илтгэгч Ц.Хашмөрөн /ОТ ХХК гагнуурын багш/
2. Дэлхийн ур чадварын тэмцээний талаар. Илтгэгч С.Батсайхан /ОУ-ын гагнуурын инженер, ММСГН/
3. Шинээр нээгдэх гэж буй гагнуурын технологи мэргэжлийн инженер бэлтгэх хөтөлбөр, шаардлага, элсэлтийн талаар. Илтгэгч О.Галаа /ШУТИС. МТС салбарын эрхлэгч, профессор/
4. Цахилгаан, хагас автомат, аргон гагнуурын тухай. Илтгэгч Н.Ганхуяг /Олон улсын эрх бүхий багш. ММСГН/ зэрэг сэдвүүдээр сургалт хичээл зохион байгуулав.
Дараагийн шатны тэмцээн 10-р сард явагдаж 2 оролцогч шалгарч үлдэнэ.