ГАГНУУРЫН БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН БОЛЛОО





                                      ГАГНУУРЫН БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН БОЛЛОО

ММСГН ерөнхий зохион байгуулагч Боловсролын ерөнхий газар болон ГММБСургуультай хамтран    мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын гагнуурын багш нарын дунд  мэргэжлийн ур чадварын уралдаан  зохион байгуулав.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюушийн нэрэмжит уг уралдаан цахилгаан, хагас автомат, аргон гэсэн 3 төрлөөр 2025 оны 5-р сарын 15-16 өдрүүдэд ГММБСургууль дээр явагдлаа.

Ур чадварын уралдаанд 34 байгууллагын  36 багш оролцсон.

Оролцогсдын хамгийн залуу нь 19-тэй ахмад нь 60 настай байлаа. Мөн  3 нь эмэгтэй багш оролцов.

Уралдааны нээлтийн ажиллагаанд Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир ММСГН-ийн гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн, ГММБС-ийн захирал Э.Гантулга, Дэлхийн ур чадвар Монгол НҮТББ-ын УЗ-ийн гишүүн Ц.Чадраабал нар оролцлоо.

Уралдааны ерөнхий шүүгчээр ММСГН-ийн баталгаажуулагч С.Батсайхан, шүүгчдийн бүрэлдэхүүнд Лайнюкс ХХК-ийн үл эвдэх сорилын чанарын инженер Д.Сүрэндорж, үл эвдэх сорилын чанарын инженер Г.Цэдэнсодном, МИАТ ХК-ийн чанарын инженер Д.Түмэн-Өлзий, Оюутолгой ХХК-ийн гагнуурын сургалтын төвийн багш Ж.Жанлав-Ойдов, 2019 оны Дэлхийн ур чадварын уралдааны үндэсний оролцогч, үнэлгээчин Т.Оюун-Эрдэнэ, Металл гагнуурын эксперт, үл эвдэх сорилын чанарын инженер С.Ууган-Эрдэнэ нар ажиллав.

Цахилгаан гагнуурын төрөлд 35 багш оролцож:

Нэгдүгээр байранд Б.Алдарцогт /ГММБС/ авбал зохих 160 онооноос  110 оноогоор     /68.7%/

Хоёрдугаар байранд Х.Мейремгүл /Дархан-Уул аймгийн ПК/                  89.5 оноогоор   /55.9%/

Гуравдугаар байранд Э.Чулуунхүү /Өмнөговь Ханбогд Скиллстек МБС 69.5 оноогоор   /43.4%/

Дөрөвдүгээр байранд М.Мөнхтөр /Налайх ПК /                                               68 оноогоор  /42.5%/

Тавдугаар байранд      Д.Мөнхбат  /Төв аймаг Баянчандмань ПК/                67.5 оноогоор /42.2%/

Хагас автомат төрлөөр 25 багш оролцсоноос:

 Нэгдүгээр байранд Б.Алдарцогт /ГММБС/ авбал зохих 160 онооноос   144 оноогоор /90%/

Хоёрдугаар байранд Э.Чулуунхүү /Өмнөговь Ханбогд Скиллстек МБС/ 103 оноогоор /64.4%/

Гуравдугаар байранд М.Шүхэрт /Өмнөговь ПК/                                              99 оноогоор /61.9%/

Дөрөвдүгээр байранд Б.ГанЭрдэнэ /ТТПК/                                                       91.5 оноогоор/57.2%/

Тавдугаар байранд Б.Батсайхан /Хэнтий аймаг ПК/                                        87 оноогоор     /54.4%/

Аргон гагнуурын төрөлд 10 багш оролцож:

Нэгдүгээр байранд Б.Алдарцогт /ГММБС/ авбал зохих 160 онооноос     110.5  оноогоор/69%/

Хоёрдугаар байранд Б.Ган-Эрдэнэ  /ТТПК/                                                        91 оноогоор    /56.9%/

Гуравдугаар байранд Х.Мейремгүл /Дархан-Уул ПК/                                      90 оноогоор     /56.2%/ 

Дөрөвдүгээр байранд Э.Чулуунхүү /Өмнөговь Ханбогд Скиллстек МБС/  84 оноогоор /52.5%/

Тавдугаар байранд    М.Мөнхтөр /Налайх ПК/                                                   82.5 оноогоор /51.5%/

тус тус орлоо

Гагнуурын төрөл тус  бүрийн эхний байранд орсон оролцогч 300,000 төгрөг, хоёрдугаар байр 200,000 төгрөг, гуравдугаар байр 100,000  төгрөгийн шагнал  авснаас гадна АҮГавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш  гагнуурын 3 төрлийн эхний 3 байр эзэлсэн оролцогч бүрийг 250,000, 150,000, 100,000 төгрөгөөр хувиасаа урамшуулав.


Харилцагч байгууллагууд