ГАГНУУР СЭТГҮҮЛИЙН ТАВ ДАХЬ ДУГААР ГАРЛАА
ММСГНийгэмлэгээс гагнуурын мэргэжлийн ,,Гагнуур’’ сэтгүүлийн 5 дахь дугаарыг бэлдэж гаргалаа.
Сэтгүүлийн энэ дугаарт мэргэжлийн гагнуурчдын ур чадварын аваргын долоо дахь удаагийн тэмцээний дүн, ДЦС-3 ТӨХК-ийн Металл судлалын лабораторийн эрхлэгч Л.Энхбаярын талаарх нийтлэл,Гагнуурын нэгдсэн төвд хувиараа хөдөлмөр эрхлэгч,залуу гагнуурчин эмэгтэй Н.Баярмаагийн ярилцлага, нийгэмлэгийн үйл ажиллагааны мэдээлэл, гагнуурын шинэ техник технологи, мэргэжлийн дөрөвдэх хичээл зэрэг материалууд орсон байна.
Уг сэтгүүлийг гишүүн байгууллагууд, ААНБ, хувь хүмүүст тарааж гагнуурын мэргэжлийг сурталчлахад ашигладаг билээ