ГАГНУУРЫН ИНЖЕНЕРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА





ГАГНУУРЫН ИНЖЕНЕРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг НҮТББ  Японы гагнуурын инженерийн нийгэмлэгтэй 2025 оны 10-р сард байгуулсан гэрээний дагуу Монголд анх удаа 1-р түвшний гагнуурын  инженерийн /Associate welding engineer/ сургалтыг 2026 оны 11-р сарын 16-20-ны өдрүүдэд  Герман Монгол МБСургууль дээр амжилттай зохион байгуулав.

Гэрээний дагуу сургалтын 300 орчим хуудас материалыг англи хэлнээс монгол хэлэнд орчуулах, ном болгон хэвлэх, суралцагсдыг сонгох, бэлдэх зэрэг ажлуудыг ММСГН хийж гүйцэтгэлээ.

2026 оны 11- р сарын 7-нд ММСГН, Японы гагнуурын инженерийн нийгэмлэг хамтран  8 цагийн цахим хичээлд суралцагсдыг хамруулсан.

Нийт 35 цагийн хөтөлбөр бүхий 5 өдрийн танхимын сургалтыг Японы гагнуурын инженерийн нийгэмлэгийн техникийн зөвлөх Сойчи Номура, Осакагийн их сургуулийн профессор Сатори Асай нар явуулж, шалгалтыг Японы гагнуурын инженерийн нийгэмлэгийн гэрчилгээжүүлэлд чанарын хэлтсийн зохицуулагч  Тору Иижима 12-р сарын 22-нд Монголын талтай хамтран зохион байгуулж  авлаа.

Сургалтад Монголын уул уурхай, эрчим хүч, металл боловсруулалтын төр ба хувийн хэвшлийн 9 компанийн   нийт 22 инженер хамрагдав.

Гагнуурын технологийн онол болон түүнийгээ үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар мэргэжлийн өндөр түвшинд зааж тодорхой ойлголтуудын  өгсөн ач холбогдол ихтэй сургалт боллоо.

Тус сургалтын хүрээнд Японы гагнуурын гэрчилгээжүүлэлд баталгаажуулалтын WES 8103 стандартыг хэрэгжүүлэх, багшлах, дүгнэх чиглэлээр 5 өдрийн сургалт явагдаж ММСГН-ээс баталгаажуулагч, инженер О.Мөнхтөгс,Азийн гагнуурын холбооны аудитор Б.Сэлэнгэ нар хамрагдаж сертификат авлаа. 

Шалгалтын хариу нэг сарын  дараа Японы талаас ирэх ба тэнцсэн инженерүүдэд 

Associate welding engineer-ийн гэрчилгээ олгох юм.

 

 

 

 

 

    

 


Харилцагч байгууллагууд