Азийн гагнуурын холбооны удирдах зөвлөлийн 38-р хурал, Ухаалаг гагнуур ба нэмэлт үйлдвэрлэлийн олон улсын семинар Технологи ба хамтын ажиллагаа-2023





2023 оны 5-р сарын 11-16-ны өдрүүдэд БНХАУ-ын Шиамэн хотод AWF-ийн Удирдах зөвлөлийн 38-р хурал, хорооны хуралдааны үеэр Ухаалаг гагнуур ба нэмэлт үйлдвэрлэлийн технологи, хамтын ажиллагааны 2023 оны олон улсын семинар боллоо. Энэхүү семинарыг Азийн гагнуурын холбоо (AWF), Хятадын гагнуурын холбоо (CWA) хамтран зохион байгуулж, AWF-ийн Гагнуурын технологи, хэрэглээний хороо, БРИКС-ийн Ур чадварын хөгжил, технологийн инновацийн академи (Шямэнь) хамтран зохион байгуулж байна. Энэхүү хуралд Азийн 10 гаруй улс оролцсон ба Монгол улсаа төлөөлөн Монголын материал судлал гагнуурын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн С.Батсайхан, Хасу Даян компанийн чанарын менежер Б.Сэлэнгэ нар оролцов,

 Гагнуурын дэвшилтэт технологи, дижитал технологи болон бусад ирээдүйн технологийг гагнуурын ажилд нэвтрүүлэх, түүнчлэн нэмэлт үйлдвэрлэл, гадаргуугийн инженерчлэлийн технологийг нэвтрүүлж, дэлхийн хэмжээнд ухаалаг гагнуур, нэмэлт үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагын талаар санал бодлоо солилцож, ухаалаг гагнуур болон нэмэлт үйлдвэрлэлийн технологийн солилцоо, хамтын ажиллагаа, AWF-ийн гишүүн орон бүрийн төлөөлөл тухайн улсын гагнуурын салбарын байдал, хөгжлийн чиг хандлагын талаар товч танилцуулав. Монголын материал судлал гагнуурын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн С.Батсайхан илтгэл тавив. Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэгийн өмнөө тавьж буй зорилт бол Азийн гагнуурын холбооны гагнуурчидын аттестатчиллын ерөнхий тогтолцоог (AWF CWCS) Монгол улсад  хэрэгжүүлэхэд чиглэж байна.


Харилцагч байгууллагууд