Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл’’ төслийн хаалтын арга хэмжээ боллоо





ХБНГУ-тай хамтарсан төр хувийн хэвшлийн түншлэлийн ,,Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл’’ төслийн хаалтын арга хэмжээ 2023 оны 03-р сарын 02-нд  боллоо.

Тус арга хэмжээнд ХБНГУ-ын талын оролцогчид цахим хэлбэрээр оролцсон байна.

Монголын талын түншүүд ШУТИС дээр цугларч ГОУХАН/GIZ/-ийн Монгол дахь дарга Беате Дипмар болон  БСШУЯамны төлөөлөл байлцлаа.Төслийн үр дүнгийн талаар ХБНГУ-ын Шахтбау Норд хаузен компани, ГММСҮТ, Эрдэнэтийн цогцолбор сургуулиудын төлөөлөл  танилцуулга хийлээ.Мөн ММСГН-ийн гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн танилцуулга хийж үр дүнгээс ярилаа.

Төслийн үр дүнд:

  • гагнуур, эвдэх сорилын чиглэлийн олон улсын  6 стандарт орчуулагдан хэлэлцэгдэж  Монгол улсын үндэсний стандартаар 2021 онд батлагдсан
  • гагнуурын шалгалт баталгаажуулалтын лабораторитой болох эхлэл тавигдсан  /Үл эвдэх сорилын орчин үеийн дижитал аппарат бүхий/
  • олон улсын гагнуурын инженер 1-ээр нэмэгдсэн
  • Халле хотын ГССТөв, МБСҮМАЗТөв, ММСГН хамтарсан техникийн туслалцаа, хамтын ажиллагааны гэрээ хийгдсэн
  • Монголд анх удаа гагнуурын мэргэжлийн ,,ГАГНУУР’’ сэтгүүл бий болж 3 дугаар гарсан, гагнуурын мэргэжлийг сурталчилсан олон контент болон нийтлэл сурталчилгаанууд хийгдсэн
  • Улаанбаатар хотын ГММСҮТөв, Эрдэнэтийн цогцолбор сургууль гагнуурын тоног төхөөрөмж, агааржуулалтын тоноглолоор шинэчлэгдэн тоноглогдсон
  • Монголд шгагнуурын олон улс эрх бүхий гагнуурын багш, шалгагч нарыг бэлдэж 30 гаруй хүн хамрагдан Халле хотын ГССТөвийн гэрчилгээ авсан  зэрэг дэвшил гарчээ.

Хаалтын хурал дээр Халлегийн ГССТөв ноён Силвио Шульц, ГОУХАН хатагтай Веате Дипмар, Монголын талын хөрөнгө оруулагч Хасу-Мегаватт ХХК ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш,  доктор Баяр, төслийн ажилтан Эрдэнэчулуун, БСШУЯ ажилтан  нар үг хэлж төслийн үр дүнг өндөр үнэлэв.


Харилцагч байгууллагууд