Гагнуурын инженер Монгол улсдаа бэлтгэх боломж гарч ирлээ





2023 оны 4-р сарын 18-ны өдөр ШУТИС-ийн Механик тээврийн сургууль дээр гагнуурын инженер эх орондоо бэлдэж эхлэх талаар уулзалт танилцуулга боллоо.

Монгол оронд их бүтээн байгуулалтууд өрнөхийн хирээр гагнуурын ажил ихэсч, гагнуурчид хүрэлцэхээ больж байна. Сүүлийн үед гагнуурын инженер бүр ч ховор болсон нь гагнуурын технологи алдагдах, ажлын чанарт нөлөөлөх, улмаар осол аваарь ч гарах эхлэл тавигдаж мэдэхээр байна. Урьд нь металл судлал, гагнуурын чиглэлийн инженерүүдийг хуучин ЗХУ-д бэлдэж байсан билээ.

Харин одоо гагнуурын инженерүүдийг Монгол орондоо бэлдэж эхлэх эрэлт хэрэгцээ бий болж, нөхцөл бололцоо ч хангалттай бүрдсэн байна.

Энэ талаар ШУТИС-ийн  Механик тээврийн сургуулийн салбарын дэд профессор, доктор О.Галаа уулзалтан дээр тодорхой танилцууллаа.

Энэ мэргэжлийн чиглэлээр 2023-2024 оны хичээлийн жилд шинэ анги нээхээр ажиллаж байгаа юм байна. Сургалтын хөтөлбөрийн төсөлд зааснаар өдрийн болон орой, эчнээ ангиуд нээх бололцоотой болжээ. Олон улсын төслийн 25 сая ам. долларын санхүүжилтээр тус сургуульд металл судлалын чиглэлээр орчин үеийн олон тоног төхөөрөмж, суурь машинууд тавигдсан нь боломжийг улам нэмэгдүүлж байна. 

Уулзалт ярилцлаганд ММСГН-ийн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал, ДЦС-3 ТӨХК,  ДЦС-4 ТӨХК, Хасу Мегаватт ХХК-ийн   техникийн удирдлага, металл судлал, гагнуурын лабораторын эрхлэгч нар оролцож санал бодлоо илэрхийлэв.

Уулзалтанд оролцогсод энэ ажлыг эхлүүлэх нь нэн чухал бөгөөд онцгой ач холбогдолтой гэдэг дээр санал нэгдэж цаашид хамтран ажиллахаар тохиров.


Харилцагч байгууллагууд