АЗИЙН ГАГНУУРЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦЛОО





АЗИЙН ГАГНУУРЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦЛОО 

Азийн гагнуурын холбооны 41 дэх хурал 2024 оны 11 сарын 7,8,9-нд Малайзын Bandar Baru Bangi хотод зохион байгуулагдлаа. Уг хуралд  ММСГН-ийг төлөөлж нийгэмлэгийн удирдах зөвлөлийн  гишүүн О.Мөнхтөгс, “Хасу Даян” ХХК-ийн чанарын инженер Б.Сэлэнгэ нар оролцов. 

Хуралд Япон, Сингапур, Монгол, Индонез, Малайз, Филиппин, Энэтхэг, Мьянмар, БНСУ, БНХАУ  зэрэг орнуудын төлөөлөгчид оролцлоо. 

Хурлаар Гагнуурын чанарын шалгалтыг сайжруулах, аудитын хорооны гэрчилгээ олгох бүтэц эргэн тайлагнах талаар хэлэлцүүлэг  хийлээ. Аудит, гэрчилгээжүүлэлт, стандартын дэд хороодын хэлэлцүүлэг явагдав.

Азийн гагнуурын технологийн 16 дахь семинар /форум/ үзэсгэлэн 2024 оны 11-р сарын 6-ны өдөр    Малайзын Куала Лумпурын их сургууль  явагдаж гагнуурын салбарт тулгарч буй асуудлууд, гагнуурын ур чадварын гэрчилгээжүүлэх систем, гагнуурын шинэ дэвшилтэт технологуудын талаар Япон, Малайз, Энэтхэг зэрэг орнуудын төлөөлөгчид илтгэл тавьлаа. 

Хурлын үеэр  Азийн гагнуурын холбооны аудиторын шалгалтыг  “Хасу Даян” ХХК-ийн чанарын инженер Б.Сэлэнгэ, Б.Намуундарь нар амжилттай өгч тэнцлээ. 

Ингэснээр Монгол улсын хувьд  Азийн гагнуурын холбооны шаардлагыг хангаж шалгалтанд тэнцсэн гагнуурын анхны аудиторууд төрөн гарлаа.

Азийн гагнуурын холбооны ээлжит 42-р хурал ирэх онд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.  


Харилцагч байгууллагууд