УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО





УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Дэлхийн ур чадвар Монгол НҮТББ аас зохион байгуулсан ,,Монгол ур чадварын уралдааны зохион байгуулалт болон дэлхийн ур чадварын уралдааны бэлтгэл’’ сэдэвт уулзалт хэлэлцүүлэг 2025 оны 02-р сарын 25-ны өдөр Улаанбаатар зочид буудалд боллоо.

Хэлэлцүүлэгт Мэргэжлийн холбоодын удирдлага, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургуулиудын удирдах албан тушаалтнуудын төлөөлөл оролцов.

Уулзалт хэлэлцүүлгээр ,,Монгол ур чадвар’’ уралдааны төлөвлөлт, зохион байгуулалтын бүтэц, мэргэжлийн холбоодын үүрэг, оролцоо, олон улсын түвшний уралдаануудын бэлтгэл ажлын төлөвлөлт зэрэг асуудлуудаар     Дэлхийн ур чадвар Монгол НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Чадраабал, гүйцэтгэх захирал Д.Энхжаргал, гишүүн Э.Энхболд нар танилцуулга хийлээ.

Уулзалт хэлэлцүүлэгт ММСГН-ийн гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн оролцож хэлэлцэж буй асуудлуудаар санал дүгнэлтээ илэрхийлэв.

Уг арга хэмжээний үеэр ,, Монгол ур чадвар’’ уралдааны тугийг ММСГН гардан хүлээн авч, гагнуурын мэргэжлийн ур чадварын уралдаан 2,3-р шатыг зохион байгуулах эрхээ авлаа.

 


Харилцагч байгууллагууд