Гагнуурчны мэргэжил шинээр эзэмшигчид
2024 оны 6-р сарын 12-ны өдөр Герман Монголын Мэргэжил Сургалтын Төв төгсөлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Тус сургуулийг энэ жил гагнуурын мэргэжлээр 17-60 насны 42 хүн суралцан үнэмлэх сертификатаа гардан авав.
ММСГНийгэмлэг нь тус сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж ISO/IEC 17024:2012(MNS ISO/IEC 17024:2014) стандартын шаардлагын дагуу баталгаажуулалт хийж сертификат үнэмлэх олгодог юм.
Эдгээр төгсөгчид нийгэмлэгийн шинэчилсэн сертификат гардсан анхны төгсөгчид болж байна.
Тус төгсөлтийн үйл ажиллагаанд ажил олгогч 12 байгууллагын албан ёсны төлөөллүүд оролцон төгсөгчдөд өөрийн байгууллагад ажиллах урилга гардууллаа.