2023 оны 10-р сарын 19-21-нд Филиппиний Манила хотод болсон АГХ-ны УЗ-ийн 39-р хуралд ММСГН-ийн УЗ-ийн гишүүн Ч.Анхаа, аудитор Б.Сэлэнгэ нар оролцлоо. Уг хуралд гагнуурын дэвшилтэт технологи, гагнуурын орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж симулятор, гэрчилгээжүүлэх систем, ухаалаг гагнуурын технологи зэрэг сэдвүүдээр Филлипин, Япон, Энэтхэг, БНХАУ зэрэг орнуудын төлөөллийн тавьсан 6 илтгэл хэлэлцэв.
Хурлын үеэр аудитор Б.Сэлэнгэ ATC/ATB-ийн аудиторын шалгалтыг 56%-иар өгсөн нь тэнцэх доод онооноос 4% дутжээ. АГХ-ы УЗ-ийн 40-р хурлыг 2024 оны 7-р сард Токиод,
41-р хурлыг 2024 оны 10-р сард Энэтхэгт, 42-р хурлыг 2025 оны 5-р сард Улаанбаатарт хийхээр төлөвлөсөн байна.