ММСГНийгэмлэг гагнуурчны шалгалт баталгаажуулалт хийх итгэмжлэл авсан анхны байгууллага боллоо





            ММСГНийгэмлэг гагнуурчны шалгалт баталгаажуулалт хийх итгэмжлэл авсан

                                            анхны байгууллага боллоо 

MNS ISO/IEC 17024 ,,Тохирлын үнэлгээ-Ажилтны баталгаажуулалтын байгууллагад тавих ерөнхий шаардлага стандарт’’    нь аливаа баталгаажуулалт хийдэг байгууллагад тавигдах шаардлагуудыг тусгасан Монгол улсын үндэсний стандарт юм.

Энэ стандартын дагуу ММСГН 2022 онд ,,Гагнуурчны шалгалт баталгаажуулалтын чанарын гарын авлага’’ боловсруулж Үндэсний итгэмжлэлийн төвд итгэмжлэл авах хүсэлтээ албан ёсоор гаргасан билээ.

Чанарын гарын авлага нь нийт 50 хуудас бөгөөд гагнуурчдын ур чадварын түвшинг хараат бусаар шударга үнэлж, чадамжийг дээшлүүлэх зорилготой. Чанарын гарын авлага нь ММСГН-ийн зүгээс гагнуурчны ур чадварын түвшин тогтоох  үйл ажиллагаандаа мөрдөх чанарын менежментийн тогтолцооны баримт бичиг болох юм.

MNS ISO/IES 17024 стандартын дагуу ММСГН итгэмжлэл авснаар төрөл бүрийн металл, хайлшуудыг хайлуулж гагнах гагнуурчдын хамрах хүрээ, мэргэжлийн түвшин, ур чадварыг стандартын дагуу үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх тогтолцоог Монголд  бий болгох суурь тавигдаж байгаагаараа чухал ач холбогдолтой.

 Нийгэмлэгийн хүсэлтийг Үндэсний итгэмжлэлийн төв хүлээн авч ҮИТөвийн даргын тушаалаар ажлын хэсэг томилогдон  MNS ISO/IEC 17024 стандарт болон ,, Гагнуурчны шалгалт баталгаажуулалтын чанарын гарын авлага’’-ын заалтуудын биелэлт зэргийг газар дээр нь 2 удаа шалгаж үнэлгээ хийсэн .

Үнэлгээний үндсэн дээр Үндэсний Итгэмжлэлийн Төвийн даргын 2023 оны  7-р сарын 03-ны өдрийн А/111 тоот тушаал гарч ММСГН-ийн дэргэдэх Шалгалт баталгаажуулалтын төвийг MNS ISO/IES 17024:2014 стандартын шаардлага хангасан гэж дүгнэн гагнуурчдын  баталгаажуулалт гүйцэтгүүлэхээр итгэмжлэл олгожээ. 

Үүнээс өмнө MNS ISO/IEC 17024 стандартын дагуу тохирлын үнэлгээ ажилтны баталгаажуулалтын итгэмжлэлийг үл эвдэх сорилын мэргэжлээр   Үл эвдэх сорилын нийгэмлэг  авчээ.

Харин ММСГН нь  гагнуурчдыг шалгаж баталгаажуулах итгэмжлэл авсан анхны байгууллага болж байна.

Итгэмжлэлийн хүрээнд ММСГН-ийн дэргэдэх Шалгалт баталгаажуулалтын төв нь эрчим хүч, уул уурхай, нисэх, төмөр зам, нефть, хий, барилга, ПК, МСҮТ болон бусад салбарт цахилгаан  гагнуур /111/, хагас автомат /135,136/, аргон гагнуур/141/, хийн гагнуур /311/, плазман гагнуур зэргээр гагнуурчдыг шалгаж баталгаажуулах эрхтэй болж байгаа юм.

Баталгаажуулалтын схем, стандарт нь MNS ISO 9606-1:2021, MNS ISO 9606-2:2021  стандарт, ХНХСайдын 2017 оны А/50 дугаар тушаалаар баталсан журам зэрэг болно. 


Харилцагч байгууллагууд