Мэргэжлийн гагнуурчдын улсын аваргын 6 дахь удаагийн тэмцээн боллоо





ММСГНийгэмлэгээс Монголын мэргэжлийн гагнуурчдын улсын аваргын 6 дахь удаагийн тэмцээнийг 2022 оны 12-р сарын 1-4 өдрүүдэд Герман Монголын МСҮТөв дээр зохион байгуулж явууллаа. Энэ удаагийн гагнуурчдын  ур чадварын тэмцээн нь  дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараа болж байгаагаараа онцлог байв.

Тэмцээн батлагдсан журам үндэсний стандартуудын дагуу 

1. Бүрхүүлт электродтой гар нуман гагнуур (111/SMAW) буюу цахилгаан гар нуман гагнуур

2. Идэвхтэй хийн хамгаалалттай нуман (135/GMAW) гагнуур буюу хагас автомат гагнуур 

3. Идэвхгүй хийн хамгаалалттай вольфрамон электродтой нуман гагнуур (141/GTAW) буюу аргон гагнуур  гэсэн 3 төрлөөр явагдав.

Гагнуурчид төрлийн гагнуурын Panasonic аппаратууд дээр ур чадвараараа өрсөлдлөө.

Тэмцээнд эрчим хүч, уул уурхай, иргэний нисэх, төмөр зам ,мэргэжил сургалтын төвүүд зэрэг салбарын 26 байгууллага болон хувиараа оролцогсод  нийт 80 гаруй шилдэг гагнуурчид ур чадвараа сорив.Оролцогсдын хамгийн залуу нь 17 настай, ахмад нь 44 настай байлаа. Мөн эмэгтэй гагнуурчин нэг хүн оролцлоо.  Өмнө нь болсон улсын аваргын тэмцээний болон  олон улсын ARC CUP тэмцээний медальтнууд, Бразил, АНЭУ, ОХУ, АНУ-д болсон дэлхийн ур чадварын WORLDSKILSS тэмцээний үндэсний оролцогч нар энэ  тэмцээнийг өрсөлдөөн ихтэй болгосон

Ерөнхий шүүгч О.Мөнхтөгс  ахалсан  нийт 7 шүүгч ажиллалаа.

Сорьцуудыг гадна үзлэг, дотоод үзлэг /радиограф/- ийн аргаар, стандартуудын дагуу үнэлгээ хийж дүгнэсэн. Дотоод үзлэгт ХБНГУ, Монголын хамтарсан ,, Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл” төслийн хүрээнд хүлээн авсан дижитал аппарат ашигласан нь техникийн дэвшил авчирсан онцлог үйл явдал болов.

Тэмцээний дүнгээр Цахилгаан гагнуурын төрөлд: 1-р байр Х.Бямбажав /MCS Proporties ХХК/, 2-р байр Э.Батсүх /ДЦС-4 ТӨХК/, 3-р байр Б.Оргил /ДЦС-4 ТӨХК/

Хагас автомат төрөл: 1-р байр Д.Нямрагчаа /Хасу-Мегаватт ХХК/, 2-р байр Б.Өлзийбуян /Хасу- Мегаватт ХХК/, 3-р байр Ж.Жанлав-Ойдов /Оюутолгой ХХК/

Аргон гагнуурын төрөлд: 1-р байр Ч.Агваандэмбэрэл /ДЦС-4 ТӨХК/, 2-р байр Э.Төмөрсүх /GCR ХХК/, 3-р байр М.ЭнхАмгалан /GCR  ХХК/ нар тус тус эзэллээ.

Төрөл тус бүрд эхний 3 байр эзэлсэн гагнуурчдыг өргөмжлөл 400 1000000 төгрөгөөр урамшуулав Мөн эхний байруудад орсон 35-аас доош насны шилдэг гагнуурчдыг дараа жилийн ARC CUP  олон улсын тэмцээнд явуулах юм.

Тэмцээний дүн мэдээ үзэх >>>


Харилцагч байгууллагууд