Дэлхийн ур чадварын /WORLD SKILLS/ 46 дахь удаагийн тэмцээн 15 орны 20 гаруй хотод 10,11-р саруудад болж өнгөрлөө.Монгол улс энэ тэмцээнд гагнуур,сан,CNC,цахилгаан,өрөг,мужаан,тогооч гэсэн 7 мэргэжлээр оролцлоо. Гагнуурын тэмцээн 10-р сарын 17-20 өдрүүдэд АНУ-ын Клевленд хотод болж ГММСҮТөвийн суралцагч 17 настай Д.Амаржаргал өрсөлдөж, экспертээр ММСГН-ийн УЗ-ийн гишүүн С.Батсайхан оролцов. Тэмцээний дүнгээр 733 оноогоор БНСУ, Японы оролцогчид алтан медаль, 726 оноогоор АНУ-ын оролцогч хүрэл медаль хүртсэн байна.
Мөн 9 оролцогч шилдэг оролцогчоор /Medalion for Excellence/ тодорчээ.
Д.Амаржаргал 694 оноо авч дэлхийн ур чадварын түвшний 700 онооноос 6 оноо дутлаа.
Гагнуурын тэмцээнд 20 гаруй орны оролцогчид ур чадвараа сорив.