Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох багт төрийн далбаа гардуулав





2022 оны 10-р сарын 03-нд Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох багийг хүлээн авч уулзав. Уулзалтанд ДУЧ-ын 46 дахь удаагийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох 7 мэргэжлийн шилдгүүд, эксперт багш нар оролцов.  

Мөн  ХБНГУ-ын ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн удирдлага, БСШУЯ-ы удирдах хүмүүс, мэргэжлийн холбоодын төлөөлүүд  байлцлаа. Сайд Л.Энх-Амгалан оролцогчдод төрийн далбаа гардуулж амжилт хүслээ.

Тэмцээнд оролцогчдыг шалгаруулах, бэлтгэхэд хамтран идэвхтэй ажилласан мэргэжлийн холбоодод баяр хүргэж Талархлын бичиг гардуулав.


Харилцагч байгууллагууд