Азийн Гагнуурын Нийгэмлэгийн хуралд оролцлоо





Японы Токио хотод 2022 оны 7-р сарын 14,15,16-нд болсон Азийн Гагнуурын Нийгэмлэгийн /AWE Convering Counsil Meeting and Committee meetings/ 36-р хуралд ММСГН-ийн гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн,ZM ХХК ажилтан Намуундарь нар оролцлоо.Хуралд Япон, Сингапур, Индонез ,
Малайз, Филиппин,Монгол зэрэг орны төлөөлөгч байлцан Энэтхэг, Миянмар зэрэг орнууд цахимаар оролцов.

Хурлыг АГХ-ы ерөнхийлөгч Sze Thian Slong нээж Японы гагнуур инженерийн нийгэмлэгээс Гагнуурын чанарын шалгалтыг сайжруулах чиглэлээр илтгэл тавьсан. Мөн аудитын хорооны гэрчилгээ олгох бүтэц эргэн тайлагнах талаар хэлэлцүүлэг хийсэн.

АГН-ийн чанарын гарын авлагын талаар Японы Гагнуур инженерийн холбооны Scoichi Nomura танилцуулга хийв.Хятадын төлөөлөгч сургалт, ARC CUP тэмцээн уралдааны талаар илтгэл тавив. Аудит, гэрчилгээжүүлэлт, стандартын дэд хороодын хэлэлцүүлэг явагдав.

Удирдах хорооны хурал боллоо.

Хурал дээр Олон улсын гагнуурын институтын төлөөллүүд ирж АГН-тэй хамтран ажиллах чиглэлээр
илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн АНУ-ын Гагнуурын нийгэмлэгийн төлөөлөгчид илтгэл
тавилаа.

АГН-ийн ерөнхийлөгч Thian Slong Sze-тэй уулзаж ярилцан стандарт болон сургалтын талаар хийгдэж буй зарим ажлаас товчхон танилцуулав. Ерөнхийлөгч ямар туслалцаа хэрэгтэй байгаагаа дараа бичгээр ирүүлэхийг хүсч бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Арга хэмжээний 3 дахь өдөр АГН, ОУГИ хамтарсан Гагнуурын мэргэжлийн сургалтын талаар семинар явагдаж БНХАУ,АНУ,Индонезийн төлөөллүүд илтгэл тавилаа.

 

 

 

 

 


Харилцагч байгууллагууд