Төлөвлөлтийн семинар болж өнгөрлөө





 

ГОУХАНийгэмлэгийн стратегийн түншлэлийн хүрээнд ,"Монгол улсын гагнуурын мэргэжлийн салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн  боловсрол, сургалтыг хөгжүүлэх’’  төлөвлөлтийн семинар 2022 оны 5-р сарын 11,12-ны өдрүүдэд  Эрдэнэт хотод болж өнгөрлөө.

Уг хэлэлцүүлэг Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл төслийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөлтийг бататгах,мэдээлэл солилцох зорилготой явагдсан.

Хэлэлцүүлгийн үеэр төслийн явцын үнэлгээний үр дүн болон төслийн хугацааг энэ оны эцэс хүртэл сунгах талаар танилцуулсан. 

ММСГН-ийн гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн уг арга хэмжээнд оролцож, "Шалгалт авах эрх бүхий байгууллагын концепцийн  тухай’’ танилцуулга хийж асуултанд хариулав.  

Мөн энэ арга хэмжээний үеэр Эрдэнэтийн техникийн сургууль дээр төслийн хүрээнд хийгдсэн  Гагнуурын лабораторийн нээлт боллоо. Уг лабораторт ХБНГУ-ын орчин үеийн тоног төхөөрөмжээр гагнуурын 10  кабин дагалдах хэрэгслийн хамт тохижуулсан юм.

Хэлэлцүүлэгт GIZ-ийн Ази хариуцсан менежер  Агрелл,төслийн удирдагч  Диппмар, төслийн дэд дарга Билгүүн,менежер Гурина, төслийн зохицуулагч Эрдэнэчулуун, ХНХЯамны МБСҮМАЗТөвийн дарга Батдорж, Шахтбау Нордхаузен ХХК-аас  хэлтсийн дарга Шмидт,  хяналтын албаны дарга Зенк, Хасу-Мегаватт ХХК гүйцэтгэх захирал Т.Оргил,ГММСҮТөв, ЭТСургуулийн төлөөллүүд оролцов.


Харилцагч байгууллагууд