Гагнуурын анхны мэргэжлийн сэтгүүл болох "Гагнуур" сэтгүүлийн 3 дахь дугаарыг ММСГНийгэмлэгээс эрхлэн гаргалаа.
Тус дугаарт мэргэжлийн гагнуурчдын улсын 2 удаагийн аварга гагнуурчин М.Ганхуягийн ярилцлага, "Монгол ур чадвар" 2 дахь шатны тэмцээний дүн болон гагнуурын олон улсын эрх бүхий багш Н.Ганхуягийг онцлох булангийн зочноор оролцуулав.
MNS ISO 9606-1:2021 стандартын шалгалтын сорьцын танилцуулга, гагнуурын 3 дахь хичээл, АНУ-ын Чикаго хотод 2022 онд болох "FABTECH" үзэсгэлэн яармагийн талаар зэрэг мэдээ мэдээлэл уг сэтгүүлд тавигдсан.