Тус нийгэмлэг ХНХЯам, МБСҮМАЗТөвтэй хамтран мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдэд гагнуурын мэргэжлээр суралцагсдын дунд ,,Монгол ур чадвар’’ эхний шатны үнэлгээг 5 дах удаагаа 2021 оны 10-р сарын 21-ний өдөр ГММСҮТөв дээр зохион байгууллаа.
Тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд гурван хүнийг МБСҮМАЗТөвийн сургалтанд хамруулж үнэлгээчний эрх олгов.
Тэмцээний ахлах үнэлгээчнээр С.Батсайхан /ДЦС-4 ТӨХК. МСГЛ-ын эрхлэгч,МУ-ын зөвлөх инженер/,Д.Сүрэндорж /Lynux ХХК ерөнхий инженер, үл эвдэх сорилын инженер /, Л.Энхбаяр /ДЦС-3 ТӨХК гагнуурын инженер, мэргэшсэн инженер/,Б.Буян-Учрал /Хасу-Мегаватт ХХК чанарын инженер, металл судлал технологийн инженер,магистр/, Б.Хангайбазар /Эрчим хүчний сургалтын төвийн гагнуурын инженер багш, магистр/ нар ажиллаа.
,,Монгол ур чадвар-2021’’ эхний шатны үнэлгээнд Улаанбаатар, Дархан хот, Өмнөговь, Төв аймгуудын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежуудаас /10 сургуулийн/ шалгарсан нийт 12 оролцогч ур чадвараа сорилоо.
Үнэлгээний албан ёсны нээлтийн ажиллагааг 22-ны 10 цагт хийж ХНХЯамны газрын дарга А.Халиунаа, мэргэжилтэн Д.Эрдэнэбат, Д.Адилбиш, Ж.Цэцэгжаргал, МБСҮМАЗТөвийн Үнэлгээ гэрчилгээжүүлэлт хариуцсан ахлах арга зүйч Б.Отгонбүзмаа, GIZ-ийн төр хувийн хэвшлийн түншлэл төслийн зохицуулагч Д.Эрдэнэчулуун, МБСургалт түншлэл ТББ-ын захирал Ч.Тунгалаг, Эрдэнэт цогцолборын дэд захирал Төгсбуян нар урилгаар оролцов.
Оролцогчид дэлхийн ур чадварын тэмцээний нэгдүгээр модуль буюу цахилгаан нуман гагнуур, хагас автомат, аргон гагнуураар 10,12 мм хавтан, 60*4 мм-ийн хоолой зэрэг бэлдцүүдийг гагнасан.
Үнэлгээг дэлхийн ур чадварын тэмцээний аргачлаар явуулан гучин хувийн өөрчлөлтийг 10-р сарын 21-ны цахим техникийн зөвөлгөөн дээр хийж, үнэлгээг дэлхийн ур чадварын тэмцээний аргачлалаар явуулсан .
Үнэлгээг гадна үзлэг, эвдэх болон үл эвдэх сорилын аргуудаар хийж стандартын дагуу дүгнэлээ.
МБСҮМАЗТ ахлах арга зүйч баталгаажуулагч Б.Отгонбүзмаа үнэлгээний үйл ажиллагаанд хөндлөнгийн баталгаажуулалт хийж ажиллаа.
2021 оны 10-р сарын 23-нд эцсийн дүн гаргахад /Авбал зохих 25.8 онооноос/
М.ЭнхАмгалан /Скиллтек МСҮТ/ 7.2 оноогоор 1-р байр
Д.Амаржаргал /ГММСҮТөв/ 4.7 оноогоор 2-р байранд орж дараагийн шатны үнэлгээнд орох батламжаа гардан авлаа.