Мэргэжлийн гагнуурчдын ARC CUP-2020 олон улсын тэмцээн 2020 оны 12-р сард болсон билээ.
Цар тахлын улмаас цахим хэлбэрээр анх удаа явагдсан энэ тэмцээнд Монголын шилдэг 10 гагнуурчин оролцсоноос:
Х.Бямбажав / MCS ХХК/цахилгаан гагнуурын төрөлд 1-р байр
Э.Төмөрсүх /GCR ХХК / аргон гагнуурын төрөлд 1-р байр
Б.Оргил /ДЦС-4 ТӨХК/цахилгаан гагнуурын төрөлд 2-р байр
С.Баасанхүү /ДЦС-4 ТӨХК/ аргон гагнуурын төрөлд 2-р байр
Б.Өлзий буян /Хасу-Мегаватт ХХК/ хагас автомат гагнуурын төрөлд 2-р байр
Б.Занданбат /Epiroc Mongolia ХХК/ хагас автомат гагнуурын төрөлд 3-р байр
тус тус эзэлсэн байна.
Тус арга хэмжээнд гадаадын 6 орны гагнуурчид оролсоныг тусад нь байр эзлүүлсэн юм.
Тэмцээнд байр эзэлсэн болон оролцсон гагнуурчид, шүүгчдийн сертификатууд БНХАУ-аас ирснийг ММСГН дээр албан ёсоор гардуулж баяр хүргэлээ.
Нийлбэр дүнгээр манай баг 1-р байр эзэлжээ.