FABTECH-2020





Металл боловсруулалт, огтлогоо, гагнуурын олон улсын үзэсгэлэн яармаг  FABTECH-2020 АНУ-ын Лас Вегас хотод 2020 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Тус үзэсгэлэн яармагт оролцсоноор гагнуур, огтлогооны орчин үеийн шинэ техник технологи болон  хөгжлийн чиг хандлага зэргийг судалж мэдэхийн зэрэгцээ өндөр хөгжилтэй орнуудын гагнуурын техникийн  үйлдвэрлэл, хэрэглээтэй бодитоор танилцах, суралцах улмаар бизнесийн харилцаа тогтоох зэрэг ач холбогдолтой юм.

Иймд тус арга хэмжээнд гагнуур огтлогоо боловсруулалт зохион байгуулалттай холбоотой мэргэжлийн инженер техникийн ажилтнаа оролцуулахыг урьж байна

Үзэсгэлэн яармагт оролцохыг хүссэн байгууллага Монголын материал судлал гагнуурын нийгэмлэгт /welding@mmsws.mn/  2020 оны 06-р сарын 15-аас өмнө хандана уу. 

 Утас: 99075251, 96961096, 99114360


Харилцагч байгууллагууд