Оюутолгой ХХК-ийн ажилтнуудад сургалт зохион байгуулав
ММСГНийгэмлэгээс Оюутолгой компанийн захиалгаар тус байгууллагын ахлах ажилтнуудад зориулсан сургалт 2025 оны 5-р сарын 13,14-ний өдрүүдэд ГММБС дээр зохион байгуулав.
Сургалтаар гагнуур болон үл эвдэх сорилын тухай ерөнхий ойлголттой болгох, өнөөдөр мөрдөгдөж байгаа стандартуудыг танилцуулах, гагнуурын технологийн тухай ойлголт өгөх зорилго агуулсан. Сургалтын эхэнд ММСГН-ийн үйл ажиллагааны талаар гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн танилцуулга хийлээ.
Материал судлалын үндэс, ган, тэдгээрийн бүтэц, ангилал, гагнуурын төрөл, тоног төхөөрөмжийн ангилал, туслах хэрэгсэл, гадна үзлэг, үл эвдэх сорилын арга WPS and PQR тухай ойлголт, ASME,AWS,ASO стандартууд зэрэг сэдвүүдээр ШУТИС-ийн багш доктор Ц.Мөнхтуяа, мэргэшсэн инженер О.Мөнхтөгс, гагнуурын багш Н.Ганхуяг ,гагнуурын аудитор Б.Сэлэнгэ нар хичээл орлоо.
Сургалтын эцэст оролцогчдоос Азийн гагнуурын холбооны аудитор Б.Намуундарь тестээр шалгалт авч тус компанийн 4 ажилтанд WELDING MASTER сертификат гардууллаа.