“ГАГНУУРЧДЫН УР ЧАДВАР-2019” гагнуурын тэмцээн





Тэмцээнийг 2019 оны 5-р сарын 3-6-ны өдрүүүдэд ГММСҮТөв дээр  ММСГН зохион байгуулав.                                                                                    

Тэмцээнийг Дэлхийн ур чадварын гагнуурын 4 төрлийн техник технологи болон үнэлгээний системийг ашиглаж дотоодын болон олон улсын мэргэжлийн ур чадварын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан шилдэг таван залуу гагнуурчны дунд шагналт тэмцээнийг амжилттай явууллаа. Тэмцээний нээлтийн ажиллагаа 3-ны өдрийн 10.00 цагт болж ХНХЯамны Мэргэжлийн боловсрол сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Халиунаа, Мэргэжлийн боловсрол сургалтын төвийн дарга Батдорж, МЭХИнженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Ганжуур, Монголын ЭХА-ын ерөнхий нарийн бичгийн дарга доктор Г.Пүрэвдорж, Оюутолгой ХК сургалтын мэргэжилтэн Ариунтунгалаг, Германы олон улсын хамтын ажиллагааны төслийн удирдагч хатагтай Вята Делмар, ДЦС-4 ТӨХК гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг, ДЦС-3 ТӨХК ерөнхий инженер Л.Нямхүү, Зэт Эм Инжинееринг ХХК захирал Б.Зулбаяр,  Энергосервис ХХК ерөнхий захирал Тогтохбаатар нар байлцлаа.  

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧИД

  1. "Монгол ур чадвар-2014’’ тэмцээний тэргүүн байр, олон улсын тэмцээний шагналт Сан-Паологийн ДУЧ-ын 43 дэх тэмцээний оролцогч  Л.Ганцоож /МИАТ ХК/
  2. "Монгол ур чадвар-2016’’ тэмцээний тэргүүн байр, олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Д.Нямрагчаа /ГММСҮТ/
  3. "Монгол ур чадвар-2017’’ тэмцээний тэргүүн болон олон улсын тэмцээний алтан медаль, Абу- Дабигийн  ДУЧ-н 44-р тэмцээний шилдэгийн шагналт болон үндэсний ялагч Ж.Жанлав-Ойдов /Оюу-Толгой ХК/
  4. "Монгол ур чадвар тэмцээний-2019’’ тэргүүн байр алт, хүрэл, тусгай байрын шагналт 2019 оны Казаны Дэлхийн ур чадварын 45 дахь тэмцээнд оролцох эрх авсан Т.Оюун-Эрдэнэ /ГММСҮТ/
  5. "Монгол ур чадвар-2018’’ тэмцээний дэд байр, олон улсын тэмцээний мөнгөн медаль, 2018 оны Монгол улсын  ерөнхийлөгчийн "Оны шилдэг залуу ажилтан’’ шагналт  Э.Уужимсэтгэлт /Мон- Солонгос ПК/

 Хасу Мегаватт ХХК  Зэт Эм Инжинееринг ХХК, Глобал Ацетилин ХХК. Mine Spec ХХК , Lynux ХХК, ГММСҮТ зэрэг газрууд хандив туслалцаа үзүүлэв. Үүнээс: Хасу Мегаватт ХХК, Зэт Эм Инжинеринг ХХК  бүх сорьцны материал болон түрүү, дэд байруудын шагнал 1.5 сая төгрөгийг гаргасан. Глобал Ацетилин ХХК хийгээр, Mine Spec ХХК зарим утсаар, Lynux ХХК радиографикийн шинжилгээний үнээр, ГММСҮТ гагнуурын тэмцээний байр, хоол зэргээр хандив туслалцаа үзүүллээ. Мөн ХНХЯам зохион байгуулалтанд хамтарч оролцлоо. Тэмцээний үеэр МСҮТөвүүдийн гагнуурын багш нарт 2 өдөр 8 цагийн үнэгүй мэргэжлийн хичээл заах,  гагнуурын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн зохион байгуулах зэрэг ажлыг  нийгэмлэг хийлээ. Тэмцээн болон сургалтууд батлагдсан журам, хуваарийн дагуу болж өнгөрлөө. Сургалтанд эхний өдөр 22 хүн, 2 дахь өдөр 17 хүн хамрагдлаа. Хичээлийг С.Батсайхан /ДЦС-4 ТӨХК/, О.Мөнхтөгс /Lynux ХХК/, Л.Энхбаяр /ДЦС-3 ТӨХК/, Н.Ганхуяг /ММСГН/  нар явуулав.

 

Тэмцээний даалгавар:

Дэлхийн ур чадварын тэмцээний бүтэн 4-н модулийг 4-н төрлийн гагнуураар гүйцэтгэв. Дэлхийн ур чадварын тэмцээний үнэлгээний системээр дүгнэв.

 1-р модуль хавтан 10мм болон 16мм, хоолой тулгасан холболт, мөн 12мм-н хавтан 2 сорьц булан холболт. Шалгалт нь гадна үзлэгийн хэмжилт, эвдэх шалгалт, радиографийн шалгалт.

2-р модуль даралтат сав. Шалгалт нь гадна үзлэгийн хэмжилт, усан сорилт.

3 болон 4-р модуль хөнгөн цагаан болон зэвэрдэггүй ган савны угсралт гагнуур. Шалгалт нь гадна үзлэгийн хэмжилт.

Усан шахалтыг 60 ата даралтаар хийснээс эхний 2 байр эзэлсэн  оролцогч нарын сорьц даасан болно

Тэмцээний ерөнхий шүүгчээр С.Батсайхан, шүүгчдээр Батбаяр, Төмөрхуяг, Л.Энхбаяр, О.Мөнхтөгс нар, нарийн бичгээр Н.Ганхуяг ажиллав.

Тэмцээний дүн гарахад  80,29 оноогоор Т.Оюун-Эрдэнэ эхний  байр, 53,89 оноогоор Д.Нямрагчаа удаахь  байр эзлэв. Түрүү байрын шагнал 1000000 төгрөг, өргөмжлөлийг   Хасу-Мегаватт ХХК ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, yдаах байрын шагнал 500000 төгрөг, өргөмжлөлийг   Зэт-Эм-Инжинееринг ХХК ерөнхий инженер Энх-Амгалан нар гардуулав. Үлдсэн оролцогч нарт нийгэмлэгийн батламж өглөө .

Хаалтын ажиллагааны үеэр “Монгол ур чадвар-2019” тэмцээний шилдэг 2 болох Т.Оюун-Эрдэнэ, Э.Уужимсэтгэлт нарт ХНХЯ-аас тус бүр 500000 төгрөгийн үнэ бүхий  гагнуурын багаж, хэрэгслээр шагнасныг Үнэлгээний төвийн дарга Батдорж гардууллаа.

Мөн Оюутолгой ХК-аас бүх 5 оролцогчдыг 100 ам. доллараас дээш үнэ бүхий гагнуурын америк багаар шагнасныг тус компаний  сургалтын мэргэжилтэн Ариунтунгалаг гардуулсан.  Хаалтын ажиллагаанд МАОЭХолбооны ерөнхийлөгч Ганбаатар оролцож үг хэлэв.   

[gallery][img]http://mmsws.mn/public/image/original/59669613_288287932051371_6175905024502136832_n.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/59686056_355142835120260_5953332968750579712_n.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/59688213_1207304686145974_8603158920858435584_n.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/59752931_359502284677754_2050161544498511872_n.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/59869294_550637322131089_2036480875364876288_n.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/59900979_2299650513390522_540088083022872576_n.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/59917772_782532978814331_1722248947591806976_n.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/59667699_1295704103927959_7693712188774547456_n.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/59720716_639951876476669_148347036532473856_n.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/59798051_2281748418742577_3388877261246562304_n.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/59804277_606070626469961_7971266650617937920_n.jpg[/img][desc][/desc]
[/gallery]


Харилцагч байгууллагууд