ОХУ-д болсон WORLD SKILLS Hi-Tech 2018 тэмцээн





Хугацаа:    2018-10-24      2018-10-27

Тэмцээн болсон газар: Екатеринбург хотын олон улсын Екатеринбург ЭКСПО төв.

WORLDSKILLS Hi-Tech 2018 тэмцээн нь 5 дахь удаагаа зохион байгуулагдаж буй  ОХУ-н үндэсний хэмжээний тэмцээн бөгөөд жилээс жилд хүрээгээ өргөжүүлэн тэлж байгаа юм байна.  Екатеринбург хот  ОХУ-н 4 дөх том хот бөгөөд шинэ техник, технологид суурилсан  үйлдвэрлэл хөгжсөн ОХУ-н шинжлэх ухаан технологийн төв юм байна. Энэ ч утгаараа  энэ хотод   WORLDSKILLS Hi-Tech тэмцээн 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байна гэж албаны хүмүүс мэдэгдэж байв.

WORLDSKILLS Hi-Tech 2018 тэмцээнд ОХУ-н үйлдвэрлэгчид болох 36 тэргүүлэгч томоохон компаниудын шилдэг төлөөлөл болох 422 оролцогч болон 400 гаруй шилдэг экспертүүд 34-н төрлийн нарийн мэргэжлээр оролцож ур чадвараа сорилоо.

Энэ жилийн онцлох үйл явдал бол энэхүү нэр хүндтэй томоохон тэмцээн анх удаа үндэсний хүрээ хэмжээнээс хальж олон улсын түвшинд болсоныг албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тэмцээн нь өргөжиж евроазийг өргөн хамарсаныг тэмдэглэн хэлж байв. Тэр ч утгаараа энэ тэмцээний үр дүнгээр анх удаа евроазийн шилдэгүүдийг шалгаруулсан билээ. Армении, Беларуси, Бразилии, Энэтхэг, Иран, Казахстан, Хятад, Өмнөд Солонгос, Монгол, Арабын нэгдсэн Эмират, Пакистан, Орос, Сингапура, Япон, Швейцар зэрэг 15 улс оролцоно гэж Ворлдскиллс Россия байгууллагын ерөнхий захирал Уразов РН тэмцээний нээлтэн дээр мэдэгдсэн. Оросууд энэ тэмцээнд өндөр ач холбогдол өгч байсан нь алхам тутамд мэдрэгдэж байв. Энэ тэмцээнд гадаадын 11 орны 67 оролцогч, 58 эксперт албан ёсоор оролцов. Беларуси, Бразилии, Их Британ, Энэтхэг, Иран, Казахстан, Хятад, Монгол, Саудын Араб, Узбекистан, Орос, Швейцар зэрэг 11 орны төлөөлөл евроазийн шилдэгүүдийг шалгаруулах номинацаар оролцов. Энэ тэмцээний хүрээнд гагнуурын төрөлд Орос, Монгол, Энэтхэг, Казахстан улсуудын төлөөлөл ДУЧ-н тэмцээний 4-н үндсэн модультай ижил төстэй техникийн даалгаврыг 4-н өдөр нийт 18 цаг гүйцэтгэн ур чадвараа сорилоо. ОХУ-н Рос-Атом, Евроаз, Сибур, Рос-Космос зэрэг аж үйлдвэрлэлийн магнат тэргүүлэгч  13-н томоохон холдинг, компаниудын шилдэгүүд болох 26, Монголоос 2, Энэтхэг 2, Казахстан 1 нийт 31  оролцогчид мэргэжлийн ур чадвар, хурд, хүчээ сорин өрсөлдлөө.

Гагнуурын төрөл, даалгавар буюу модулиуд:

Цахилгаан гагнуур. MMAW,  Хагас автомат гагнуур хатуу утсаар.  GMAW , Хагас автомат гагнуур зөөлөн утсаар. FCAW, Аргон нуман гагнуур GTAW.

Гагнуурын төрөлд WORLDSKILLS Hi-Tech 2018 үндэсний тэмцээний ялагчаар Рос-Атом, 2-р байранд Рос-Космос, 3-р байранд Сибур компаниудын шилдэгүүд тодорлоо.

WORLDSKILLS Hi-Tech 2018 олон улсын тэмцээний Евроазийн шилдэгүүд-ийг шалгаруулах номинацид хувийн амжилт, нийт оноогоороо 1-р байранд ОХУ, 2-р байранд Монгол, 3-р байранд Энэтхэг улсын оролцогч шалгарлаа.

Гагнуурын төрөлд WORLDSKILLS Hi-Tech 2018 тэмцээнд ОХУ-н Рос-Атом, Евроаз, Сибур, Рос-Космос зэрэг аж үйлдвэрлэлийн магнат тэргүүлэгч  13-н томоохон холдинг, компаниудын шилдэгүүд болох 26 гагнуурчин оролцсон. Харин World Skills Russia байгууллагаас 2019 онд болох ДУЧ-н тэмцээнд бэлтгэж буй оросын шигшээ багын шилдэгүүд болох Володя, Диана, Миша нар оролцдоггүй юм байна. Хэдийгээр тэмцээнд оролцоогүй ч Володя нь ажиглагчаар  Диана, Миша нар нь энэ тэмцээний өдрүүдэд тэмцээнд оролцогчидтой зэрэгцээд 4-н модуль гагнаж бэлтгэлээ хийж байв. Тэмцээний өдрүүдэд Казаньд экспертээр ажиллах ОХУ -н гагнуурын эксперт Михайл болон Монгол, Энэтхэг улсын экспертүүд үл хамаарах, биеэ даасан, хөндлөнгийн экспертийн үүрэг гүйцэтгэв. Асуудал гарах бүрт биднийг дуудаж бидний гаргасан үнэлгээ, дүгнэлт, шийдвэрээр шийдэн ажлаа үргэлжлүүлж байв. Казахстаны экспертийг үл хамаарах, биеэ даасан, хөндлөнгийн экспертийн үүрэгт оролцуулсангүй.

[gallery][img]http://mmsws.mn/public/image/original/29.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/37.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/47.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/56.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/65.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/74.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/84.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/93.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/1111.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/128.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/136.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/146.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/156.jpg[/img][desc][/desc]

[/gallery]


Харилцагч байгууллагууд