China international welding competition 2018 тэмцээн 2018 оны 7 сарын 25-30 өдрүүдэд Хятад улсын Хунань мужийн Жожоу хотод амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 6- н орон оролцсон. 4-6 байр хүрэл медаль, 2-3 байр мөнгөн медаль, 1- р байр алтан медаль өгсөн. 6- Australia, 5- Mongolia, 4-America, 3-Russia, 2- Korea, 1- China. Нэмэлтээр 10 гаруй хятад хүүхэд тусдаа өрсөлдсөн. WSMongolia болон гагнуурын тэмцээн, бэлтгэлийн талаар Presentation англи хэл дээр амжилттай тавьсан. Энэ тэмцээнд үнэлгээнд 2017, 2019 оны ДУЧ- н тэмцээнүүдийн Welding Chief Expertүүд биечлэн оролцсоноороо онцлог байлаа. Өмнөх онуудад Chief Expert - р ажиллаж байсан Paul тэмцээний менежерээр ажилласан. 6- н улсын 6- экспертүүд шүүгчээр 2 багт хуваагдан ажилласан. Монголын эксперт USA, China экспертүүдтэй нэг баг болон ажилласан.
Оролцогчид ДУЧ тэмцээний даалгавараар гагнуурын орон зайн бүх байрлалд 4-н төрлийн гагнуур хийж гүйцэтгэж өрсөлдсөн. China International Welding Competition-2018 тэмцээнд манай оролцогч Т.Оюун-эрдэнэ оролцсон бөгөөд хүрэл медаль хүртсэн. Энэ тэмцээн нь манай оролцогч өрсөлдөгчидийнхөө болон өөрийнхөө мэргэжлийн ур чадварын бодит түвшин, хэм хэмжээг дэнслэх боломж олгосноороо өндөр ач холбогдолтой байсныг онцлож байна.