ОУ-ын Үзэсгэлэн яармаг болох тухай зар мэдээ





АНУ- ын Атланта хотод  FABTECH-2018 олон улсын гагнуур,  металл огтлогооны үзэсгэлэн яармаг 2018 оны 11-р сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулагдана.  Олон улсын үзэсгэлэн яармагийн үйл ажиллагаанд  оролцсоноор орчин үеийн гагнуурын шинэ техник, технологийг судалж, мэдэхийн зэрэгцээ өндөр хөгжилтэй орнуудын гагнуурын үйлдвэрлэлтэй танилцах, туршлагаас суралцах улмаар бизнесийн харилцаа тогтоох  зэрэг  ач  холбогдолтой болно.

Иймд тус арга хэмжээнд гагнуур, металл огтлогоо, боловсруулалтын ажилтай холбоотой мэргэжлийн инженер техникийн ажилтнаа оролцуулахыг урьж байна.

Оролцох сонирхолтой байгууллага, аж ахуйн нэгж ММСГНийгэмлэгийн хаягаар /welding@mmsws.mn/  2018 оны 07-р сарын 16-ны дотор хандана уу.

 

                                                        ММСГН


Харилцагч байгууллагууд