Олон улсын тэмцээний бэлтгэл хангагдав





ММСГН- ээс зохион байгуулж БНХАУ- ын HUNAN хотод 2018 оны 6-р сарын 5-aас 11-нд болох мэргэжлийн гагнуурчдын олон улсын  “ARC CUP-2018” тэмцээнд  Монгол улсыг төлөөлөн оролцох  15 гагнуурчдыг   ГММСҮТөв дээр ажлын 7 өдөр бэлтгэл хийлгэж  амжилттай дууслаa.

Тэмцээнд оролцох гагнуурчдыг 2017 оны мэргэжлийн гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон гагнуурчид болон МСҮТөвүүдэд гагнуурын мэргэжлээр суралцагсдын дунд ХНХЯамтай хамтран зохион байгуулсан “Монгол ур чадвар” тэмцээний шилдэг оролцогсдоос бүрдүүлсэн. Тэмцээнд оролцогсдыг инженер болон орчуулагч 4 хүн дагалдаж явах юм.

Оролцогсод цахилгаан нуман гагнуур, хагас автомат, аргон болон хийн гагнуурын төрлүүдээр өрсөлдөхөөс гадна 2 оролцогч оюутны ангилалд ур чадвараа сорино.

Тэмцээнд  ДЦС-3, 4, Дарханы ДЦС, Хасу мегаватт, MCS, ЭХХТөв, Мөнхчандмань, Герман-Монголын МСҮТөв,  Монгол - Солонгосын ПКоллеж  зэрэг аж ахуйн нэгж, сургуулиудын төлөөлөл  оролцоно. 

Оролцогсод 18-аас 33 насны залуучууд ба анх удаа 18 настай гагнуурчин охин оролцох болно.

“Монгол ур чадвар” тэмцээнээс шалгарсан 2 оролцогч Оюутолгой компанид бэлтгэл хийж байгаа бөгөөд ирэх оны 1-р сард эцсийн шалгаруулалт явагдаж,  нэг оролцогч нь 2019 онд ОХУ- ын Казань хотод болох Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрх авна. 

Гагнуурчин залуустаа амжилт хүсье.


Харилцагч байгууллагууд