Гагнуураар суралцагсдын “Монгол ур чадвар- 2018” эхний шатны тэмцээн амжилттай боллоо





Мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдэд гагнуурын мэргэжлээр суралцагсдын дунд  Монгол ур чадвар 2018  тэмцээнийг батлагдсан удирдамжийн дагуу 2018 оны 1-р сарын 25-27-ны өдрүүдэд ГММСҮТөвд дээр ХНХЯ, ММСГН, Хасу Мегаватт ХХК хамтран зохион байгуулав. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Бразил,  АНЭУлсад  болсон дэлхийн ур чадварын тэмцээнүүдийн гагнуурын төрөлд оролцогсдыг оруулсан нь энэ жилийн тэмцээний нэг онцлог боллоо.

Тэмцээнийг олон улсын стандартын дагуу дэлхийн ур чадварын тэмцээний сорьц ашиглан: 

  1. Бүрхүүлт электродтой гар нуман гагнуур (111/SMAW)  буюу цахилгаан гар нуман гагнуур

  2. Идэвхтэй хийн хамгаалттай нуман гагнуур (135/GMAW)  буюу хагас автомат гагнуур 

  3. Идэвхгүй хийн хамгаалттай  вольфрамон электродтой нуман гагнуур (141/GTAW) буюу аргон гагнуур  гэсэн 3 төрлөөр явуулав.

Ур чадварын тэмцээнд хот хөдөөгийн 27 сургуулийн 31 оролцогч  ур чадвараа сорилоо. Өрсөлдөгчдийн  дунд 2 эмэгтэй оролцогч байлаа.

Тэмцээний сорьцуудыг  гадна үзлэг, эвдэх болон үл эвдэх (рентген)  аргуудаар шүүгчид дүгнэсэн.

Эцсийн дүнгээр бүх оролцогчдыг цуваагаар байр эзлүүлэхэд ;

1-р байр Т.ОюунЭрдэнэ        ГММСҮТ                                7.94 оноо

2-р байр Э.Уужимсэтгэлт      Мон- Солонгос ПКол            7.88 оноо

3- р байр Б.Баттогтох            ТТДС                                      6.90 оноо

4-р байр Э.Бөхболд               ТТДС                                      5.14 оноо

5-р байр Д.Нямрагчаа            ГММСҮТ                                5.04 оноо

6-р байр О.Төгсөө                  Дорнод МСҮТ                        4.74 оноогоор эзлэв.      

Тэмцээнд оролцогчдын ур чадвар сайжирч, сургуулиудын оролцоо, идэвхи сайжирчээ.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах линкээр орж үзээрэй.

http://mmsws.mn/public/f/МУЧГ-2018_дүн.pdf

                                                         

ММСГН


Харилцагч байгууллагууд