БУСАД ОРНЫ ГАГНУУРЧИДТАЙ ТУРШЛАГА СОЛИЛЦОВ





ММСГН -ээс зохион байгуулан БНХАУ-ын Бээжин хотод гагнуурчдын туршлага солилцох  “Нэг зам- Нэг бүс” хөтөлбөрийн хүрээнд болсон туршлага солилцох болон гагнуурын ур чадварын тэмцээнд  Монголоос 5 гагнуурчин 1  инженерийг 2017 оны 11-р сарын 5-наас 1- ны хооронд оролцуулав. Уг арга хэмжээг Бүх Хятадын Үйлдвэрчний Хороо зохион байгуулж Хятадын газрын тосны компани ивээн тэтгэгчээр оролцон  олон улсын  гагнуурын ур чадварын “ARC CUP-2018” тэмцээнийг зохион байгуулах хороо хамтарсан. Манай нийгэмлэг тус хорооны гишүүн юм.

Арга хэмжээний хүрээнд үзүүлэн сургалт, гагнуурын тэмцээн, гагнуурын аппаратын бүрэн автоматчлагдсан үйлдвэр  үзэх зэрэг арга хэмжээнүүд багтсан. Тянжин хот болон  Хятадын цагаан хэрэм үзүүлжээ Тус уулзалтанд Беларус, Казахстан, Киргизстан, Пакистан, Непал, Камбож, Афганистан, Энэтхэг, Узбекстан, Армени, Монгол, Хятад   зэрэг улсын гагнуурчид, мэргэжилтнүүд  оролцлоо.

Туршлага солилцох арга хэмжээнд ДЦС-3,4 ТӨХК, Хасу-Мегаватт ХХК, ГММСҮТөв, Lynux ХХК, ZMEngineering ХХК-ын төлөөллүүд оролцов. Манай багийг Лайнюкс ХХК гүйцэтгэх захирал О.Мөнхтөгс ахалж ажиллав.

Ур чадварын тэмцээнд БНХАУ, Узбекстан, Беларусын баг тэргүүлжээ.

Монголын багаас: ДЦС-4 ТӨХК- ы гагнуурчин                   Н.Ганцоож Цахилгаан гагнуурын төрөлд алт

                                  Хасу Мегаватт ХХК                             Б.Баянмөнх  аргон гагнуураар мөнгө

                                  ГММСҮТөв                                           Н.Нямрагчаа  хагас автоматаар мөнгө

                                  ZME ХХК                                              Т.Баттогтох    хагас автомат        мөнгөн медаль тус тус хүртжээ.

Тэмцээний үеэр Хятадын газрын тосны корпораци гагнуур тус бүрээр гагнуурын шоу тоглолт үзүүлсэн бөгөөд туршлага солилцсон их үр дүнгээ үзүүлсэн арга хэмжээ боллоо.


Харилцагч байгууллагууд