ММСГНийгэмлэг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран МСҮТөвүүдэд гагнуурын мэргэжлээр суралцагсдын дунд “Монгол ур чадвар” тэмцээнийг 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулсан.
Эхний шатлалын тэмцээнийг гагнуурын 3 төрлөөр 2016 оны 11 р сард 27 сургуулийн 27 оролцогсдын дунд зохион байгуулснаа:
1.Ж.Жанлав-Ойдов ТТДС
2. Д.Нямрагчаа ГММСҮТ
3. Э.Мөнх-Эрдэнэ БПК
4. Батмөнх ПТК
5.Ц.Лхагва-Очир МСПК
6.У.Буянхишиг Дорноговь МСҮТ тус тус байр эзлэв.
2-р шатны тэмцээнийг 2017 оны 1-р сард эхний тэмцээнээс шалгарсан 6 сурагчийн дунд зохион байгуулснаас:
1. Д.Нямрагчаа ГММСҮТ
2. Ж.Жанлав-Ойдов ТТДС
Эцсийн шалгаруулалтыг 2017 оны 5-р сард зохион байгуулж Ж.Жанлав-Ойдов шалгарч Абу-Даби хотод болох дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнууллаа.
Удаах байранд шалгарсан Д.Нямрагчааг Хасу-Мегаватт ХХК ивээн тэтгэж 6-р сард Шанхай хотод болсон Олон улсын гагнуурчдын “ARC CUP-2017” тэмцээнд оролцуулав.
Энэ тэмцээнээс Д.Нямрагчаа оюутны ангилалд 3-р байр эзлэн сайхан амжилт гаргав.
Тэргүүн байр эзэлсэн Ж.Жанлав-Ойдов 10-р сарын 14-нээс дэлхийн ур чадварын “WORLD SKILLS Abu Dhabi -2017” тэмцээнд авьяас чадвараа сорихоор Арабын Нэгдсэн Эмират Улсад очоод байна.
Уг тэмцээний гагнуурын экспертээр манай нийгэмлэгийн идэвхтэй гишүүн ДЦС-4 ТӨХК-ы МСГЛ-ын эрхлэгч С.Батсайхан шалгаран Абу-Дабид ажилдаа орлоо .
Тэмцээн болон шалгарсан 2 сурагчийн бэлтгэл хангахад Оюу-Толгой ХХК, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/ ихээхэн туслалцаа үзүүллээ.
Ж.Жанлав-Ойдов, С.Батсайхан нартаа Монгол улсынхаа нэрийг мандуулж сайхан амжилт гаргахыг ММСГН-ийн удирдах зөвлөл, хамт олон хүсэн ерөөж байна.
ММСГН