ГАГНУУРЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг: Тэмцээний зорилго
Гагнуурчдын мэргэжлийн ур чадварын тэмцээн /цаашид тэмцээн гэх/ нь эрчим хүч, уул уурхай, барилга, төмөр зам, нефть, нийтийн аж ахуй, төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарт өргөн хүрээтэй хөгжиж байгаа гагнуурын ажил үйлчилгээний чанарын стандартыг хэрэгжүүлж хэвшүүлэх, мэргэшлийн гагнуурчид харилцан туршлага солилцох, гагнуурчдын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, урамшуулж дэмжих, ур чадварын түвшинг олон улсын жишигт ойртуулах, улмаар 2016 онд Бээжин хотод зохион байгуулагдах гагнуурчдын олон улсын тэмцээнд оролцох залуу гагнуурчдыг шалгаруулах зорилготой.
Хоёр: Тэмцээн болох хугацаа, бүртгэл
Тэмцээн 2015 оны 11 сарын 23-27-нд Улаанбаатар хотод “Хасу Mегаватт” ХХК-ний Герман Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр болно.
Тэмцээнд оролцохыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага, гагнуурчныг 2015 оны 11 дугаар сарын 05-аас 15-ны хооронд ММСГН-ийн байранд бүртгэнэ. Гагнуурчид мэргэжлийн үнэмлэхтэйгээ /1% цээж зураг/ ирж бүртгүүлнэ. Хөдөө орон нутгийн гагнуурчид цахим хэлбэрээр бүртгүүлж болно. Бүртгэлийн хураамж 50000 төгрөг байх бөгөөд энэ нь зөвхөн нэг төрөлд хамаарагдана. Бүртгүүлсэн гагнуурчинд тэмцээнд оролцох төрөл тус бүр дээр эрхийн мандат олгоно.
Тэмцээнд оролцож буй аж ахуйн нэгж, байгууллага, гагнуурчид нь өөрийн ур чадварыг харуулсан шилдэг бүтээлүүдээрээ үзэсгэлэнд оролцож болно.
Гурав: Тэмцээн явуулах журам
а/ Тэмцээнийг дараах 4 төрлөөр явуулна
Жич: Тэмцээний аль нэг төрөлд бүртгүүлсэн гагнуурчдын тоо 10-аас доош байвал тухайн төрлийн тэмцээнийг явуулахгүй.
б/ Тэмцээний шалгуур
Тэмцээнийг зөвхөн гагнах ур чадвараар явуулна. Тэмцээнийг ISO, MNS, DIN, EN стандартын дагуу явуулна. Оролцогч нэг бүр тэмцээний өмнө DIN EN ISO6947 болон MNS EN 287-1:2001 стандартад нийцсэн 11 байрлалаас 3 байрлалыг сугалаагаар авч тэмцээнд оролцоно.
Тэмцээнд гагнах сорьцыг MNS EN 287-1-2001 үндэсний стандартын шаардлагын дагуу ирмэгийн боловсруулалт хийж урьдчилан бэлтгэсэн байна.
в/ Тэмцээний явагдах хугацаа
Жич: Оноо тэнцсэн тохиолдолд хугацааг харгалзана.
г/ Гагнуурын тэмцээний шаардлага
д/ Тэмцээнд хэрэглэх гагнуурын тоног төхөөрөмж, материал
1/ Цахилгаан гар нуман гагнуурын аппарат болон аргон гагнуурын аппарат
Марк : ARC 400 A, Үйлдвэрлэгч байгууллага: БНХАУ , Huaylong
2/ Хагас автомат гагнуурын (135/GMAW) аппарат
Марк: MIG MMA315, Үйлдвэрлэгч байгууллага: БНХАУ , Huaylong
3/ Аргон гагнуур (141/GTAW)
Марк: TIG 300 /H/, Үйлдвэрлэгч байгууллага: БНХАУ , Huaylong
4/ Хийн гагнуурын хошуу
Марк: Доимент, Үйлдвэрлэгч байгууллага: Завод автогенного оборудования доимент
Ашиглах хий: Ацетилен, хүчилтөрөгч баллон редуктортой.
2. Гагнуурын материал
1/ Электрод
Марк: Хоолой - AWS E7018, Хавтан - E6013, Техникийн үзүүлэлт: Φ2.5 mm, Φ3.2 mm, Φ4.0 mm
2/ Аргон гагнуурт хэрэглэх гагнуурын утас
Марк: ER70S-6, Техникийн үзүүлэлт: Φ2.0 mm, Φ2.5 mm, хайлдаггүй электрод: Φ2.0 mm
3/ Хамгаалалтын хийтэй нуман гагнуурт хэрэглэх гагнуурын утас
Марк: 70S-6, Техникийн үзүүлэлт: Φ1.2 mm
4/ Ацетилин хүчилтөрөгчийн гагнуурт хэрэглэх гагнуурын утас
Марк: ER70S-6, Техникийн үзүүлэлт: Φ2.0 mm Хошууны дугаар: 1, 2
Жич: Тэмцээний талаар бусад дэлгэрэнгүй материалыг ММСГН-ээс авч болно. Мөн ММСГН-ийн вебсайт /www.mmsws.mn/-аас танилцаж болно.
Дөрөв: Тэмцээн явуулах комиссын бүрэлдэхүүн
Тэмцээний зохион байгуулах комисс доорхи бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:
Комиссын дарга: Ж.Түмэн-Аюуш “Хасу Мегаватт” ХХК-ийн захирал
Тэмцээний шалгалтын комисс доорхи бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:
Комиссын дарга: Д.Нямсүрэн ММСГН-ийн гагнуурын мэргэжилтэн
Тав: Тэмцээнд оролцогчийн сорьцонд үнэлгээ өгөх, байр эзлүүлж дүгнэх
Тэмцээнд оролцогчдын гагнасан сорьцонд тэмцээний шалгалтын комиссын гишүүд MNS ЕN 287-1-2001 стандартын дагуу гадна үзлэг хийж үнэлгээ өгөх бөгөөд үл эвдэх сорилын шалгалтаар шалгаж дүгнэнэ. Тэмцээний шалгалтын комисс нь сорьцод үнэлгээ өгөх, шалгах ажлыг тэмцээн явуулах журмаар тогтоосон гагнаасны гадна байдлыг үнэлгээний норм болон үл эвдэх шалгалтын үнэлгээний нормыг баримтлаж оноогоор дүгнэнэ.
Тэмцээнд оролцсон гагнуурчдын авсан онооны байдлаар цуваагаар байр эзлүүлнэ.
Зургаа: Уралдаанд тэргүүн байр эзэлсэн гагнуурчдыг шагнаж урамшуулах
Гагнуурын төрөл тус бүрээр хамгийн өндөр оноо авсан гагнуурчдыг 1,2,3-р байр эзлүүлэн доорхи өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Үүнд:
Тэмцээний техникийн баримт бичиг үзэх