Монголын гагнуурчид гагнуурын олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо





   БНХАУ-ын Бээжин хотод 2014 оны 6 дугаар сар 4 –өөс 8-ны өдөр олон улсын гагнуурчдын ур чадварын ARC Cup-2014 цомын тэмцээн зохиогдож дүнгээ гаргалаа.Энэ тэмцээн 2010 оноос эхлэн 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Энэ тэмцээнд  Англи, Герман, Австри, Украйн, Болгар, Румын,Чех,  Өмнөт Солонгос, Хятад Индонез, Сингапур, Монгол зэрэг 13 орны багийн 300 гаруй гагнуурчид, түүний дотор Хятад улсын аж үйлдвэрийн томоохон салбарууд тухайлбал цөмийн эрчим хүч, сансарын хиймэл дагуул, дулааны цахилгаан станц, усан онгоц, төмөр зам, газын тос, барилга зэрэг 26 томоохон салбарын шилдэг гагнуурчид оролцсон юм. Тэмцээнийг цахилгаан, хий, хагас автомат, аргон, робот, загвар  бүтээгдхүүн  гэсэн гагнуурын 6 төрлөөр явуулсанаас Монголын гагнуурчдын баг цахилгаан, хагас автомат, аргон, загвар  бүтээгдхүүний зэрэг 4 төрөлд оролцсон.  Монголын гагнуурчдын багийг Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг /ММСГН/ зохион байгуулж орууллаа. Монголын гагнуурчдын баг нь ММСГН-ээс 2013 онд зохион байгуулсан гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байр эзэлсэн гагнуурчдаас бүрдсэн бөгөөд ДЦС-4 ХК, Хасумегватт ХХК, Зэт Эм Стийл ХХК, МЭЗ ХХК,  ДЦС-2 ХК, Мегастийл ХХК зэрэг 6 компаний 7 гагнуурчин ур чадвараа сорьсон юм. Тэмцээний дүн гарахад Монголын гагнуурчдын баг 2-р байр эзэлж мөнгөн цом хүртсэн бахдам сайхан амжилт гаргалаа. Монголын гагнуурчин ДЦС-4 ХК-ий гагнуурчин Ч. Агваандэмбэрэл аргон гагнуурын төрөлд 2-р байр, мөнгөн медал, Зэт Эм Стийл ХХК-ий гагнуурчин Э. Одгэрэл  3-р байр, хүрэл медал, Хасумегватт ХХК -ий гагнуурчин Л, Анхбаяр загвар бүтээгхүүний гагнуурын төрөлд 2-р байр, мөнгөн медал,  МЭЗ ХХК-ий гагнуурчин Б. Баттулга цахилгаан гагнуурын төрөлд 3-р байр, хүрэл медал тус тус хүртсэн байна. Багийн дүнгээр Герман улс, БНХАУ-ын 1-р баг 1-р байр алтан цом, Монгол улс, БНХАУ-ын 2-р баг 2-р байр мөнгөн цом, БНХАУ-ын 4 баг 3-р байр, хүрэл цомын эзэн болжээ.


Харилцагч байгууллагууд